Клуни хуримын ойгоо тэмдэглэв
2016-09-23

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни 2014 оны есдүгээр сард Британийн хүний эрхийн өмгөөлөгч Амальтай Италид хуримласан билээ. Хос өчигдөр хуримын хоёр жилийн ойгоо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэд хуримын ойгоо Нью Йорк хотноо байрлах нэгэн зоогийн газарт тэмдэглэжээ. Учир нь Клуни, Амаль нар Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын чуулга уулзалтад оролцож буй юм.

 

Клуни “People” сэтгүүлд “Маш олон хүн бидэнд баяр хүргэсэн. Мөн фэнүүдээсээ бид хоёр олон бэлэг хүлээн авсан. Үнэхээр баяртай байна. Амаль бол миний амьдралыг гийгүүлэгч. Бид Лондон хотноо очоод баяраа илүү сайхан тэмдэглэх болно. Энэ удаагийн хуримын ой НҮБ-ын хуралтай давхцлаа” гэж хэлжээ.

 

Сэтгүүлч жүжигчин эрээс “Таны дотны найз Брэд Питт эхнэрээсээ салж байгаа. Энэ талаар” гэхэд тэрбээр “Тийм ээ, надад их харамсалтай байна. Тэд хүүхдүүдийнхээ төлөө буцаад нийлэх байх. Тэд нэг нэгэндээ их хайртай. Жоохон бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөж болохгүй. Найзууд минь энэ бүх бэрхшээлийг даван туулах байх” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tegeesee bilee dee
2016-09-23