Лиам Хемсвортой үнсэлцэх тухгүй байсан
2016-09-23

Холливуудын нэрт жүжигчин Кейт Уинслет өчигдөр “NBS” сувгийн “Today” нэвтрүүлэгт уригдаж, сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар ярьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сүүлд “The Dressmaker” кинонд тоглосон юм. Уг бүтээлийн гол дүрийг Кейт Уинслетээс гадна “Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Лиам Хемсворт тоглосон билээ. Энэхүү кино 1960-1970 оны австраличуудын амьдралыг харуулах юм. Өнгөрсөн оны аравдугаар сард киноны анхны трейлер цацагдсан бөгөөд ирэх зул сарын баяраар нээлтээ хийнэ.

 

Жүжигчин бүсгүй киноныхоо тухай “Үнэнийг хэлэхэд, өөрөөсөө 20 насаар дүү залууг үнсэхэд тухгүй байсан. Би зохиолынхоо дагуу дүрдээ орох ёстой байсан ч Лиамыг үнсэхэд их хэцүү байсан. Лиам их сайхан залуу. Гэхдээ тэр надад хэтэрхий балчирдаж байсан” гэж хэлжээ.

 

Сэтгүүлч “Лиам муу үнсэлцдэг гэсэн үг үү” гэхэд Кейт “Бурхан минь үгүй ээ. Тэр их сайн үнсэлцдэг. Зүгээр л өөрөөсөө олон насаар дүү хүүхдийг үнсэх их хэцүү байлаа. Зураг авалтын үеэр анхаарал төвлөрөхгүй байсан юм” гэж хариулжээ.

 

Кейт 44 настай бол Лиам 25 настай юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөрөөсөө олон дүү залуутай үнсэлцэх эвгүй байсан байх
2016-09-23
Зочин:
ovormongol orchuulagch uu eniig n niitelj l baidag shuud.mn
2016-09-23
Зочин:
Unsehed tuhgui bna gej yu gesen ug ve? Utgaar n orchuulaach.
2016-09-23