Халтиргаа, гулгаанаас сэрэмжлүүлж байна
2016-09-23

Ойрын өдрүүдэд төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Уулархаг нутгаараа цас орж, сэрүүсэх төлөвтэй байна.


Иймд орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсэх, манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул жолооч нар замын нөхцлийг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин