Бүртгэлгүй 56 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн илрүүллээ
2016-09-24

 

МХЕГ-аас эм, биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийж гүйцэтгэн, 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамрууллаа.

 

Энэхүү хяналт шалгалт нь хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилготой юм.

 

Урьдчилан сэргийлэх хяналтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 24 нэрийн 581 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 56 нэрийн 3524 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 43 нэрийн 1137 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэв. Үүнээс нэг асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 124 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 26 акт үйлдэн хураан авч, иргэдэд чиглэсэн 15 сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллалаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ГААЛИЙНХАН Яагаад хилээр оруулж ирчихээд, хүмүүсийг хордуулсан хойно нь дэмий ЮМ бичээд байдаг юм бэ?Хил гааль дээрээ юу хийж байнаа.???????Мэргэжилтэй боловсролтой зөв хүнээ ажиллуулаачээ.Хор авчирч байгаа шуналын бузруудыг элэг нэгтнээ хордуулагчдыг оруулж байгаа гаалийнханд сайн арга хэмжээ авч,удирдлагыг нь зөв хүнээр сонгох хэрэгтэй.!!!!!!!!!!!!!!!
2016-09-26
Zochin:
Emch nar ursdu em zarad l suj bdag,bid Ug dugui l avdag
2016-09-26
Zochin:
Emneleg muu bna emch muu bna gehees iluu emiin chanar mash muu bnaa huamd iig harj awchirch bna haniad ch darj chadahgui bna taria gehed l huatduhug zarah geed l bj bhiim odoo chanar tai em oruulj irsen ni deer ee
2016-09-25