Озэки Гоэйдо түрүүлэв
2016-09-26

Мэргэжлийн сүмогийн Аки башё өчигдөр өндөрлөлөө. Тус  башёд озэки Гоэйдо 15 даваатайгаар түрүүлэв.

 

Гоэйдо 13 дахь өдөр ёкозүна  Харүмафүжи Д.Бямбадоржийг давсан. Харин 14 дэх өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давснаар түрүүлэх болзлоо хангасан юм. Улмаар башён сүүлийн өдөр озэки Котошёогикүг даван ялалт байгуулав.

 

Японы бөхчүүдээс энэ оны нэгдүгээр сарын башёд озэки Котошёогикү түрүүлсэн. Харин есдүгээр сард озэки Гоэйдо түрүүллээ.  Япон улсын мэргэжлийн сумогийн бөхчүүд 2006 оноос башёд түрүүлээгүй юм. Улмаар тасраад байсан түрүүг дээрхи бөхчүүд үргэлжлүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Zugeeree.Burxangui gazriin bumba galzuurna gedeg.11 sariin barildaand Mongolchuud turuulnee.jaaxan bayrlag xoorxiis
2016-09-26