“Камертон” хамтлаг үнэгүй тоглоно
2016-09-26

 

Энэ сарын 30-нд буюу ирэх Баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар”  нэгдсэн арга хэмжээ болно.

 

Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидээ дэмжих зорилготой тус арга хэмжээний үеэр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд бараа, бүтээгдэхүүний худалдаа явуулна.  Мөн урлагийн тоглолт болно. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллаж байгаа. Улмаар тус арга хэмжээний үеэр “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох юм байна.  

 

Анх удаа зохион байгуулагдах эл арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын дарга  С.Батболд санаачилсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
wow congratulations batbold
2016-09-26