Сошиалд нам даруулдаг дарга
2016-09-27

Хотын дарга Су.Батболд нийгмийн сүлжээний хэрэглэгчдээс зөвлөгөө авах дуртай. Байсгээд л нэг зүйлийг асууж тодруулж, санаа оноог нь сонсдог. Харин санал нь нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдэд нам даруулж, ажил болохоосоо өмнө цаасан дээр үлдэх тал руугаа хазайгаад байна.

 

 

Хамгийн сүүлийн жишээ, шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагт хаах тухай хотын даргын санал сошиалынханд нам даруулж, эцэстээ эр хүний асуудлаа хөндүүлэхэд хүргэсэн. Ер нь бол энэ асуудлыг экс мээр Э.Бат-Үүл шийдчихсэн. Тиймээс нэгэнт замаа олцон асуудалтай зууралдаад байх шаардлагагүй гэдгийг нийгмийн сүлжээний хэрэглэгчид хотын даргад зөвлөсөн хэрэг. Магадгүй хотын дарга эсэргүүцэлтэй тулгарсан энэ асуудлыг орхихоор шийдсэн бололтой. Өчигдөр албан хаагчдаараа хэвлэлийн хурал хийлгэж, “энэ асуудлыг судалж байгаа, эцсийн шийдвэр гараагүй” хэмээн бөөрөнхийлөв.

 

Гэхдээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагийн хэлж байгаагаар шөнийн цэнгээний газрыг 04.00 цаг хүртэл ажиллуулах Э.Бат-Үүлийн захирамж хэвээр үлдэх бололтой. Учир нь шөнийн цэнгээний газрууд 04.00 хүртэл ажилласан хугацаанд гэмт хэрэг буурч, аж ахуй нэгжүүдийн ашиг орлого нэмэгдсэн гэнэ. Зүгээр нэг яриа биш бүр судалгаа байгаа аж.

 

Хотынхны ярьсан дараагийн асуудал нь нохойны үржлийг зогсоох тухай байв. Мөн л нийгмийн сүлжээнийхэнд нам даруулсан энэ асуудалд эцсийн шийдэл байхгүй гэдгийг албаныхан хэлэв. Нэг нохойнд 80-130 мянган төгрөгөөр мэс ажилбар хийх тухай албаны хүний үгнээс үүдэж, таван тэрбум төгрөгөөр нохойнд спираль тавих нь хэмээн олон нийтийн сүлжээнийхэн шуугиж, асуудлыг гацаав бололтой. Гэхдээ судалж байгаа гэнэ лээ.  

 

Хотын дарга Су.Батболд нийслэлийн хувьд “гадны” хүн. Тэр нийслэлийн иргэн болон амьдарч байснаас нийслэлийн ажлыг нугалж байгаагүй. Тиймдээ хотод юу хийх ёстойг сайн мэдэхгүй, иргэд, олон нийтийн санаанд тулгуурлан ажиллая гэсэн зарчим барьсан байхыг үгүйсгэмгүй. Олон нийтийн сүлжээнд хэд хэдэн санал асуулга явуулж үзсэн ч дэмжлэг авсангүй. Ямартай ч хотын дарга Су.Батболд болон түүний багийн эхлүүлэх гэж байгаа ажил олон нийтийн дэмжлэгийг төдийлөн авахгүй байна. Хоёр ч асуудал нь нийгмийн өчүүхэн хэсэг болох сошиалынханд “цохиулан унаж”, судалж байгаа нэрээр дарагдах бололтой.

 

Хотын дарга 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн долоо хоногт НИТХ-д өргөн барьсан. Су.Батболдын багийн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийг НИТХ пүрэв гаригийн хуралдаанаараа хэлэлцэн батлах гэнэ. Өнгөрсөн долоодугаар сард хотын даргын ажлыг авсан эрхэм хийх ажлын хөтөлбөрөө хоёр сар гаруй хугацааны дараа батлуулахаар өргөн барилаа. Цаг алдаагүй гэж найдъя. Мөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууд нь олон нийтийн эрх ашиг болоод Улаанбаатарын ирээдүйд чухал гэдэгт итгэе. Цахим орчинд цэцэрхсэн хэдхэн хүний үгэнд “цохигдож унахгүй” дорвитой ажлууд байгаасай.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Maliin emch:
Ene 1 erguutsen tolog bnaa. Ih hurald 3m udaa suugaa bizdee. Maliin emch mereggjiltei yum bna lee. Hodoo aj ahuin yamnii mal aj ahuin gazriin dargaar l tavina bizdee. Nohoi mal 2-iig adilhan gej bodood yostoi dup yumaa.
2016-09-28
Зочин:
IIMERXUU MEDLEGGUI AVILGACHAAR YADAG BNAA.ENE NOVSHID XUNII TOLOO GEX SETGEL BAIXGUI.TALIIGAACH ZENEEGIIN GER BULIINXEN ENIIG YMAR XUN ZANARGUIG XEDEN JILIIN OMNO SONIND YRILCLAGA OGOXDOO XELJ BN. ENE ODOO ULAANBAATARIIN XORONGOOR TOGLONOO.4 JILIIN DARAA TER SHOROND N SUULGAARAI
2016-09-28
Tэнэгууд:
Онгорсон засагийн хийсэн ажилыг нураах Гутаахаас Одор ажил хийхгуй юмаа. Унэхээр чадваргуй ухээнц дорой Дарга нар...
2016-09-27
kkk:
Uyachdaas tatvar aviyaaaaa
2016-09-27
зочин:
Авгайнхаа төрсөн дүүг хөрөнгө оруулалтын газрын дарга болгосон увайгүй новш
2016-09-27
irgen:
mangar dunhuu darga
2016-09-27
Зочин:
Davhar hot
2016-09-27
MAH:
xoxi cnini ee...xen ta nariig MAHai namiig songo gesin...!!! odoo bitgii olon yum xutsaad bai!!! bid nar SAV,SAILAA yaj duurgej avaxaa ta naraar zaalgaxgui!!!
2016-09-27
Зочин:
Нямкагийн авгай чинь хэн нь билээ
2016-09-27
Зочин:
IIM DURAKYG TOMILJI BAIDAG MAN ,,, MAN-YG NI SONGOJI BAIDAG bid , UKHER MONGOLOO GEJI
2016-09-27
Зочин:
KHOTYN KHUN GEJI BII SHUU , KHOTOD TURJI USSUN , MONGOLCHUUD CHIN DANDAA KHUDUUNII DURAKUUD BISH
2016-09-27
Зочин:
Narantuya gej Bat-Uuliin ued ajjilaj baisan buunii nohoi mon uu,MAN iinhan hulchignaad bailgui shuud solih heregtei shdee!!!
2016-09-27
Зочин:
Нямкагийн авгай чинь хэн нь билээ
зочин:
нохой муур ч үржлийн асуудлаа шийдүүлчихлээ.хүнийхээ асуудлыг хэзээ шийдэх гэж байна.
2016-09-27
БОЛОР:
ИЙМ ЭРГҮҮ МАЛЫГ СОНГОЖ БАЙДАГ ХӨӨРХИЙСҮҮД ДЭНДҮҮ ХАРАМСМААР
2016-09-27
БОЛОР:
ИЙМ ЭРГҮҮ МАЛЫГ СОНГОЖ БАЙДАГ ХӨӨРХИЙСҮҮД ДЭНДҮҮ ХАРАМСМААР
2016-09-27
Зочин:
Буруу зөрүү ярьж байж өөртөө эвгүй нэр авах вий дээ мээр маань. Нохойноос өөр юм боддоггүй гээд эхэлчихсэн байна лээ.
2016-09-27
иргэн:
Малын эмч хүн гичийний сав авахаас эхлэхгүй өөр юунаас эхэлдэгийн. Та нар арай сүржин байна шүү.
2016-09-27
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-27
БИ ХӨДӨӨНИЙ ХҮН:
ХӨДӨӨ ХӨДӨӨ ХӨДӨӨНИЙ ХҮН ХЭЦЭЭЧ ХӨДӨӨНИЙ ХҮН БАЙДАГ.
2016-09-27
зочин:
ямар ч гэсэн ажлаа аваад өрөөгөө гое их мөнгөөр зодож зассан байна лээ .2 сарын хугацаанд 1 удаа гадаадад айлчилсан өөр хийж байгаа дорвитой ажил харагдахгүй л байна .Бат-үүл 4 жилийн өмнө нийслэлийн засаг дарга болоод их ч зүйл санаачилж хийж их эрч хүчтэй байсан. одоогийн даргын байж байгаа байдлаар судалж байна гэсээр байгаад 4 жил өнгөрөх бололтой
2016-09-27
Curious:
Some say hes gay... wonder if it is true
2016-09-27
Зочин:
Ер нь Улаанбаатрын суурин хүн гэж хэнийг хэлэх гээд байгаа юм бэ Бүгд л хөдөөнөөс л орж мщирсэн байгаа ш дээ Энэ Хэрлэн гэдэг нөхөр үнэхээр маанаг амьтан байна даа . Зайлуул
2016-09-27
Оюун:
Батболд гадны хүн гэдэг чинь юу гэсэн үг вээ эрхэм сэтгүүлчээ. Үгээ олж хэлж сур Энэ залуу харин эвдрээгүй хүн шиг байгаа юм. Дээгүүр албан тушаал хашиж байсан л юм байна лээ Харин ч муу юманд нэр нь холбогдоогүй хүн шиг байгаа юм. Залуу хүний хийх санаа бодлыг нухчин дарах гэсэн зориудын үйл ажиллагаа бүү хийж байгаачээ.Энэ залууд ажлын амжилт хүсье .
2016-09-27
Зочин:
Батболд УИХ-д олон жил суусан, үалуу хүн болохоороо ажлаа зөв хийх санаатай юм байна гэж ойлголоо. Түүнээс бүхнийг мэддэг гэж өөрийгөө бодоод төрийн хууль, ЗГ-ын тогтоолоос том шийдвэр гаргадаг зарим нэг даргаас тун өөр юмаа.
2016-09-27
evii:
Zasaa mallagch
2016-09-27