Трамп, Хилари нар мэтгэлцэж байна
2016-09-27

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп болон Хилари Клинтон нар өчигдөр халз мэтгэлцсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нэр дэвшигчид 51 минутын турш халз мэтгэлцсэн байна.

 

Хөтлөгчид “Та Ерөнхийлөгч болох эрхтэй юу” гэх асуултад Трамп “Тийм ээ би Ерөнхийлөгч болох эрхтэй. Учир нь би шударга хүн. Би  хэзээ ч ард түмнээ хохироосон шийдвэр гаргахгүй. Өнөөгийн Засгийн газар иргэдээ хохироодог. Би шударгаар энэ улсыг удирдах болно” гэж хариулжээ.

 

Уг асуултад Хилари “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол ажилгүйдлийг багасгах болно. Мөн ард түмнээ хамгаалах болно. Энэ улсад амьдарч буй иргэд аюулгүй байх ёстой. Трамп Ерөнхийлөгч болох эрхгүй. Учир нь тэрбээр Ерөнхийлөгч болбол Мексикийн хил дээр хана босгож, бүх исламын шашинтнуудыг хөөж гаргахаа мэдэгдсэн. Хүний эрхийг дээдэлдэг хүн энэ улсыг удирдах учиртай. АНУ ардчилсан улс, хүрэлцэн ирсэн бүхэнд нээлттэй гэдгийг санаж яв. Таны буруу шийдвэрээс болж АНУ-ын аялал жуучлалын салбар бүхэлдээ сүйрэлд орохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хариулсан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Doodohod:
Bolor gej hoorhii doo chaavaas.USA-n baraag ch haraagui hevtej trump ok gechihjee chaavaas
2016-09-27
БОЛОР:
ТРАМП ОК
2016-09-27
БОЛОР:
ТРАМП ОК
2016-09-27