Царцсан сонгууль
2016-09-27

Ургацын баярын хямдралыг эс тооцвол өөр гэрэлтэй мэдээ тун багатай.  Чуулган хүлээсэн мэт унтаа оргих  энэ нийгэм юунд итгэх вэ гэсэн асуулт тээснийг олны нүднээс уншиж болохоор. Дүүрэг сумын ИТХ-ын сонгууль нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар ирэх сарын нэгэнд сурталчилгаа эхэлнэ гэсэн товч мэдээг телевизүүд ёсыг бодож явуулж байгаа харагдана.

 

 

Ийм уур амьсгалд өрнөх орон нутгийн гэдэг тодотголдоо эрэмб нь доошилсон сонгууль нам гүмхэн болоод өнгөрөх төлөвтэй. Зориуд  царцаасан ч гэж болохоор. ИТХ-ын төлөөлөгчийн орон нутгийнхаа хөгжлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар нэгтгээд яривал энэ сонгууль зүгээр нэг жалга дүүргийн сонгууль биш. Гэтэл орон нутгийн сонгууль намуудын тааллаар удирдагдан явагдаж мөн тааллаар нь дүн нь гарч байдаг болох хандлагад бид дасал болчихжээ. Энэ бүхний ард иргэдийн сонгох эрх хэцүүхэн байгаад л гол эмзэглэл байна.

 

Хүндээ хамгийн ойр багын даргын сонгуулиас эхлээд сумын хөгжлийн зээлийг багцлаад базчихдаг ИТХ –д нэртэй хүний зүстэй хүү, хүүхнүүд үзэхээс мөнгөгүй мэдлэгтэй нь гараад ирэх бас боломжгүй гэж байгаа. Ихэнх суманд том бизнес атгасан, ломбард дэлгүүрийн эзэд нь нэр дэвшиж өөдөөс нь цалингаараа амьдардаг ганц нэг багш эмч тулж үзээд нөгөө намынх бол нам даруулж байгаа харагддаг.

 

Царцаасан сонгуулийн үр дүнд сум дүүргийн амьдрал давхар царцах талтай. Улаан ялна уу, цэнхэр нь байна уу хамаагүй. Энэ сум орноо мэддэг нь гараг гээд дугуйлдаг хүн бараг үгүй тул энэ сонгуульд АН бараг хөдлөхгүй байгаа харагдана.

 

Өнгөрсөн 20-д жилд хийсэн сонгуулийг харьцуулж харахад хөдөө сум орон нутагт Төрийн удирдлагыг өөрийн удирдлагатайгаа хослуулан ажиллах ИТХ –ыг намууд өмчилж авсаар удаж байна. Томоор харах юм бол сонгох эрхийг нь өгсөн байгаа мэт боловч нэр дэвшүүлэх өрсөлдүүлэх бүх боломж намын үзэл бодлоор ялгаварлаар явчихдаг. Бодит байдал дээр энэ нь  иргэдээсээ нэг том эрхийг нь булаагаад авчихсантай адил.

 

Энэ жилийн хувьд онцлогтой. Наадамд өнгөлдөг хэдэн морьд шиг болчихсон сум орны МАН-ын нэр дэвшигчид ялалтаа тэмдэглэж сөгнөх архиа бэлдчихсэн суугаа гэсэн ёж яриа ч сонслоо. Үзэг эргүүлдэг сонгууль бүр үнэн цэнэтэй байх Ардчиллын нэг утга Монголын онцлогт уусан алга болж буй харагдана.

 

Сонгогчид энэхүү сонгуульд яаж хандах, сонгуулийн дүн аль нам талдаа гарахыг урьдчилан таамаглах боломжгүй байгаа юм. Учир нь том сонгуульдаа судалгаа прогноз харьцуулалтыг мөнгө хаяж хийдэг хоёр том нам ИТХ-ын сонгуулийг тоохгүй суугаа мэт таг чиг. Байгаа мэдээлллээ олон нийтэд хүргэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Царцаасан сонгуульд ийм ажил илүү болдог байх.

 

Нэг содон мэдээ бол энэ жилийн ИТХ-н сонгуульд орон нутагт 723 хүн бие даан нэр дэвшсэн гэнэ. Хөл нь хугарсан мэт ёолохоос өөрийг хийдэггүй гуравдагч хүчин сэргэж байгаа юу гэтэл  үгүй л гэнэ. Хаашдаа ялна гэсэн МАН- ын нэр дэвшигчид дотроосоо тодрохын төлөө дээлээ хүүлэлцэж нэг нэгнийхээ өөдөөс хоёроос гурван хүн нэр дэвшүүлэн хариугаа авч байгаа гэнэ. Санхүүжилтийг нь “ялсан” нэр дэвшигч шууд даана гэж байгаа. Ийм л хямдхан болчихсон иргэдээ басамжилсан мэт нэг сонгууль дөхөж байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орон нутгийн сонгууль парламентад ялсан намын далбаан дор нам гүмхэн болсон болоод өнгөрөх нь ойлгомжтой боллоо. Ардчилал, шударга ёст нийгмийг байгуулж байна хэмээн ярьдаг тунхагладаг АН хаачив. Идэвхтэй сөрөг хүчин байж ёстой нэгийгэ үзэж нэхий дээлээ хуулалцдаг газар биз дээ. Ийм идэвхгүй сул дорой байх нь нөгөө л манай нийгмийн ердийн дүр зураг бид ч дасчихаж, өөр хаашаа яахаа ч мэдэхээ санахаа байсан болтой. Шатраар бол илт дутуу байж байгаад ярайтал мад тавих үнэн таашаалтайсан. Тэрэн шиг сөрөг хүчин ч олигтой байж чадахгүй, шатраар ч мад өрчиж чадахгүй АН газрын гаваар ороод алга болов болтой шүү. Ерөөсөө хэн бэ гэдгээ хаана байх ёстой вэ гэдгээ мэдэхээ байчихсан эргүү толгойнууд өвөл хөлдөөд гэсвэл яадагийн байгаан хөөрхий. Сэтгэж бодож шинэчлэгдэхээс өнгөрөв болтой. АН аа та нар хаа нэгтээ байна уу? Орон нутгийн бид яах юм бэ? Шууд МАН-аа дугуйлах уу яахав?
2016-09-28
zochin:
MAN iin amlaltaasaa yaj butsaj baigaag uhaant ard olon mini harj mederch bga shuu bitgii ard tumnee doromjil
2016-09-28
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-09-27
Зочин:
Орон нутгийн сонгуулийн хар пиар Увс аймагт эхэллээ.Яагаад гэвэл сурталчилгаа эхлэхээс урьтаж мөнгө тараах,хар пиардах ажил маш ширүүн эхэлж байна. Мэдээж энхрий хайрт МАН-аас.Ер нь төрийн сонгууль гэхээсээ намаа сонгох ажил ард түмний өмнө тулгаж эхэллээ. Мэдээж орон нутгийн сонгуулийг аргалж байгаад авчихвал 1937 онруу алхаад марш-Чойбалсан-Орсын КГБ-монголын МАН мандтугай..9 дүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн ярианы сэдэв монголын төрийг МАН-аар сольж дуусгах гэж бичигдэнэ. Газрын наймаачин Мийяаагийн хүү Энхболд, МАН-ын төв байрны 2 давхрын бааранд архидаад бай.
2016-09-27
Сонгогч:
Сум дүүргийнхээ нүүр царайг харвал 2012 оноос эрс өөрчлөгдсөн. Тэглээ гээд монголчууд АН ыг сонгохгүй ээ. Мөнгө харж сонголтоо хийдэг тэнгэр заяат ухаант ард түмэн. Нэгнээс нь юм авчаад нөгөөдөхөд нь саналаа өгөхөд огтхон ч сийхгүй. Бид тийм л хүншгүй муухай монголчууд
2016-09-27