Тайванийг хар салхи чиглэв
2016-09-27

 

 

Тайванийг “Меги” гэх хар салхи чиглэн ирж буй талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс  мэдэгдсэн талаар “CNN” агентлаг уламжлав.

 

Уг хар салхины хүч нэмэгдсээр байгаа талаар албаныхан мэдээллээ. Урьдчилсан байдлаар хар салхи энэ сарын эцсээр Тайванийн төвийг дайрах  магадлалтай гэнэ.

 

Тайванийн зүүн хэсэгт өчигдрөөс эхлэн хүчтэй аадар бороо орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ.

 

Тайванийг энэ сарын эхээр "Меранти" гэх салхи дайран өнгөрсөн юм. Хар салхины улмаас таван хүн амиа алдаж, олон сая ам.долларын хохирол амсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
3 udaa oirhon har salhi ochij baina . taiwand haraal uurlejee. hohi n nogoo gamin gedeg chin taiwanchuud genelee sonoh boltugai
2016-09-27