Нэр дэвшигчид үнэмлэхээ гардав
2016-09-27

Сум, дүүргийн ИТХ-ын  сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр харьяа  сонгуулийн хороодоос үнэмлэхээ гардлаа.  Тухайлбал, Нийслэлийн сонгуулийн ерөнхий хорооноос дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулжээ.

 

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн билээ.

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцож байгаа юм.

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-н ий Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин