Багдад хотод халдлага гарлаа
2016-09-28

Иракийн нийслэл Багдад хотноо өчигдөр 17.00 цагийн орчимд халдлага гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 17 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархтсан байна. 

 

Хотын төвд амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн аж. Тэрээр “Аллах намайг мартаагүй” хэмээн хэлээд биедээ бэхэлсэн тэсрэх төхөөрөмжөө дэлбэлсэн байна. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан тухайгаа өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Энэхүү халдлагаас хэдэн цагийн дараа Жадида дүүрэгт агаараас цохилт өгчээ. Уг цэргийн ажиллагааны улмаас найман хүн амиа алдаж, 29 хүн шархтсан бол Ваяа дүүрэгт болсон дэлбэрэлтээр есөн хүн амиа алдаж, 30 хүн шархтжээ. АНУ тэргүүтэй цэргийн эвсэл дээрх хоёр дүүрэгт Иракийн Засгийн хүсэлтийн дагуу агаараас цохилт өгсөн мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин