“Цагаан хадаг” кино өнөөдөр нээлтээ хийнэ
2016-09-28

 

Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн  бүтээсэн “Цагаан хадаг” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.

 

 

Киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж, “Хүлэгү пикчерс” кино компанитай хамтран бүтээжээ. Харин кино зохиолыг залуу зохиолч Т.Номуунзул бичсэн. 

 

Тус кинонд спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг үзүүлэх юм. Жүдоч Д.Сумъяагийн дүрийг жүжигчин Т.Жинжмаа бүтээсэн бол Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар дүр бүтээжээ.

 

Өнөөдөр “I Cinema” кино театрын нээлт Улсын их дэлгүүрт болно. Кино нээлттэй давхцуулан “Цагаан хадаг” киноны нээлтийг хийхээр болжээ. Мөн энэ өдрийн 18.00 цагт “Тэнгис” кино театрт нээлтийн үйл ажиллагаа болох юм.

 

Киноны нээлтэд уран бүтээлчдээс гадна МУГТ Д.Сумъяа оролцох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин