Сирид 400 саяын тусламж үзүүлнэ
2016-09-28

АНУ-ын Төрийн Департмент иргэний дайн болон террористуудаас болж хүнд байдалд ороод буй Сири улсад мөнгөн тусламж үзүүлэхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Сири улсад 400 сая ам.долларыг буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон байна.

 

Сири улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжинд нийт 5.9 тэрбум долларыг зарцуулжээ. 

 

АНУ өнгөрсөн онд Сирийн 12 мянган иргэнийг хүлээн авч, ажлын байраар хангасан байна. “АНУ удахгүй 360 мянган дүрвэгсдийг хүлээн авна” хэмээн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн билээ.

 

Сирийн иргэний дайнаар 301 хүн амиа алдаж, таван сая хүн дүрвэжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин