Керри Оросыг сүрдүүллээ
2016-09-29

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ ондоо багтаан Сирид явуулж буй ажиллагаагаа зогсоож, харилцан гал зогсоох гэрээг байгуулахгүй бол ОХУ-тай дахин хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын нэгдүгээр орлогч Евгений Загаяновтой утсаар холбогдох үедээ ийнхүү ярьжээ. Орлогч “Орос, Сирид энхтайван тогтоох хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Бид олон улсын шаардлагыг биелүүлэх, цаашлаад хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.

 

АНУ, ОХУ-ын эрх баригчдын байгуулсан гал зогсоох гэрээ энэ сарын 12-ны өдөр хүчингүй болсон билээ. Гал зогсоох гэрээ хүчингүй болсны дараа Сирийн Алеппо хотноо хэд хэдэн удаа агаараас цохилт өгч, 100 гаруй хүнийг хөнөөжээ. Тус хотноо өнгөрсөн амралтын өдөр агаараас цохилт өгч, 98 хүний аминд хүрчээ. Амиа алдагсдын 28 нь хүүхэд байжээ. Сирийн армийнхан уг хэргийн ард байгааг тогтоосон аж. Энэ үед оросууд Сирийн армийнханд агаарын дэмжлэг үзүүлж байжээ.

 

Керри “Хоёр долоо хоногийн дотор цэргийн ажиллагааны үеэр олон зуун хүн амиа алдлаа. Үнэхээр харамсалтай. Хэрвээ Орос бидний шаардлагыг биелүүлэхгүй бол дахин гал зогсоох асуудлаар гэрээ байгуулахгүй” гэсэн байна. Өнөөдөр тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Сирийн асуудлаар ярилцахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ муу сүрдүүлээд яахын. өөрсдийнх нь буруу шдэ. эргээд л оросыг гуйдаг байж
2016-09-29