Америкчууд энгийн иргэдийг хөнөөжээ
2016-09-29

Афганистан дахь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн байршилд Америкийн нисгэгчгүй онгоц агаараас цохилт өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг цэргийн ажиллагааны үеэр 21 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсад бүгд Афганистаны иргэн байсан талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Америкийн нисгэгчгүй онгоц Пакистантай хил залгадаг Ачин мужийн Нангархар хотноо агаараас цохилт өгчээ. Тус хотын хил орчимд исламын улсын дайчид хяналтаа тогтоожээ. Гэхдээ уг мэдээллийг талибанчууд эрс үгүйсгэж “Нангархар хот бидний хяналтад байдаг” гэж мэдэгджээ. Хотын дарга Ройтерс агентлагт “Гэнэтийн дайралтын үеэр 21 хүн амиа алдаж, 11 хүн шархтсан. Шархтсан иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Амиа алдагсдын дунд хүүхдүүд бий” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
MALAIZIIN IRGENII ONGOTSIIG BUUDAJ 300 HUN ALSAN OROSUUDIIG BOMBOGDOH HEREGTEI.
2016-09-30
Зочин:
лаларуудыг өөрсдийг нь бөмбөгдөх юмсан
2016-09-29
Зочин:
novshnuuuud allaga hiigeed duusahgui maa
2016-09-29