Амьдралыг хялбар болгох зөвлөгөө
2016-09-29

Канадын  “www.brightside.me” сайт амьдралыг хялбар болгох зөвлөгөөг нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Заримдаа гадуур хувцас эсвэл цамцны цахилгааны нэг шүд нь унах тохиолдол бий. Та энэ үед урт нарийнхан тосон харандааг шүд унасан хэсэгт байршуулаад цахилгаанаа цахилгаандаарай. Энэ арга гадуур хувцсаа өмсөхөд нь тань тус болно.

 

Зөвлөгөө №2

 

 

Таны цамцны гадна тал бөөгнөрч, дахин өмсөх аргагүй болоод байвал сахлын хутга хэрэглээрэй. Сахлын хутгаад нэгэн жигд цамцныхаа урд хэсгийг самна.

 

Зөвлөгөө №3

 

 

Жинсэн өмдний өнгө гандаад байна уу. Тэгвэл угаах үедээ цаг зэргийн цагаан цуу хэрэглээрэй. Цуу жинсэн өмдний өнгийг сэргээнэ.

 

Зөвлөгөө №4

 

 

Жинсэн өмдний ард бохь наалдсан үед хэрхэх вэ. Та уутанд мөс хийгээд бохь наалдсан хэсэгтээ 1-2 минут тавь. Дараа нь бохь хутга эвсэл төмөр шугамаар хусаарай.

 

Зөвлөгөө №5

 

 

Цагаан цамц дээр толбо болсон үед хүүхдийн цацлага хэрэглээрэй. Толбо болсон хэсэгтээ цацлагаа түрхээд сайтар үр. Дараа нь хүйтэн усаар угаа.

 

Зөвлөгөө №6

 

 

 

Таны гуталнаас эвгүй үнэр үнэртээд байгаа бол хуурай байхуу цайг гутал дотроо хий. Дараа нь байхуу цай дээрээ үнэртэй ус цацаарай.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин