Ирэх дөрвөн жил иргэндээ ээлтэй, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ
2016-09-29

 
 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын  2016-2020 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна.  Үйл ажиллагааны хөтөлбөр нь  5  бүлэгтэй. 
 
 
  1. Эдийн засгийн өсөлт  өрх бүрт
  2.  Хот байгуулалт , дэд бүтэц
  3.   Байгаль орчин, ногоон хөгжил
  4.  Нийгмийн хөгжил
  5.  Засаглал
 
 
Хотын засаглалын  хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг  бүрдүүлж, хөрөнгө оруулалтын  бодлогыг  хэрэгжүүлэхэд  төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан.  Үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ.  Нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг  татаж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж,  аялал жуулчлалын төв болох зорилт тавьж байгаагаа  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэллээ.
 

Хотын даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөөс онцлох тоон ишлэлүүдийг дурьдахад  сургууль,  цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр  нийслэл хот  50  барилгыг өргөтгөх буюу шинээр барих юм байна.  Ерөнхий боловсролын сургуулиудыг 2  ээлжинд шилжүүлнэ. “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хийж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг  85 хувьд хүргэнэ.
 


“Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцаар хангах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл”-тэйгээр явуулах ажлуудыг тусгажээ.  Нийслэл хотод шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулан,  эрүүл мэндийн салбарт “Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг” барих юм байна.  Хэдийгээр эдийн засгийн хувьд улс орон хүнд байгаа ч  Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, үр дүнгүй  концессын гэрээнүүдийг  зогсоож, иргэд рүүгээ чигэлсэн бүтээн байгуулалтыг хийнэ гэдгээ хэлж байна.   Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж,  үйлдвэр технологийн паркуудыг байгуулна.  Ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч Нэг өрх  нэг ажлын байр гэсэн зорилтыг хэрэгжүүлж, нийслэлийн хотын иргэдээ орлоготой, ажилтай байхад анхаарч, амжиргааны түвшинг өсгөх бодлого барина гэдгээ НИТХ-ын 3 дугаар хуралдаанд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө хэлэлцүүлж байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин
Хэрэгжүүлчихээд дараад нь СОНГУУЛЬ өрсөлд өө
2019-12-12
зочин:
жилд 30000 хүн хотод шилжиж суурьшдаг юм гэсэн тэднийг бас л уулын орой үерийн аман дээр буулгаад хөөх бичиг өгдөг жүжигээ тавих уу? улс төрч гэж солиорсон худал амлагч хууран мэхлэгчдээс залхаж байна
2016-10-02
Зочин:
Маш сайн байна, бас гичийнд ээлтэй хөтөлбөрөө бүү мартаарай, дэмжиж байгаа шүү
2016-09-29
shaagarai minii hooo:
ZAAAAS HULGAICH NAR BDAG GEDGIIG HUN MDEHGUI BISH DEE KKK AILD OROOD IRGEDIIN HURALD SUUDAG GEVEL AA NEG TUSVIIN MUNGU IDDEG LYIVARCHIN L GJ OIKGONO SH DEE ZAIL TSAASHAA
2016-09-29
Зочин:
Цаасан дээр иймэрхүү юм сараачснаа их ажилд боддог худалч хулгайчуудыг ямар мэдэхгүй бишдээ.Хэнч итгэхгүйшдээ.
2016-09-29
irgen:
yuch bolson harj baij l dygnelt hiie,,,
2016-09-29
Зочин:
NOKHOITOI , BAR , RESTORANTAY NOTSOLDOJI BAIGAAG NI KHARWAL OLIGTOY YUM KHIIKH KHUN LAW BISH KHARAGDAJI BAINA DAA , CHI
2016-09-29
Зочин:
Gereesee hulgai hiideg
2016-09-29
Зочин:
Za ta nar tegj baidag hiij bga uildel chinesreg baina Bat-Uuliin hiij baisan ajiliig l evteihen shig urgeljluuleed yavchihaa ter n chamd buyan bolno 100 terbumiig hadag suutei uldeegee bizde
2016-09-29