Н.Номтойбаяр паралимпийн тамирчдыг дэмжинэ гэв
2016-09-29

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Паралимпийн тамирчдыг хүлээн авч уулзлаа. Баг тамирчдыг салбарын цол тэмдгээр шагнан урамшуулав.

 

Н.Номтойбаяр  тамирчдад баяр хүргэж “Цаашдаа улам их амжилт гарган олон залуусын амьдрах итгэл зоригийг өдөөж, урам өгч яваарай. Дараа дараагийн тэмцээн уралдаандаа амжилт гаргаарай. Яамны зүгээс дэмжиж ажиллах болно” гэж хэллээ.

 

Энэ үеэр Монголын Паралимпийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат “Олимп тухайн улсын хөгжил дэвшил, байр суурь, технологийн чадамжийг нь харуулдаг. Харин паралимп оюун санаа, ухамсрын дэвшлээ харуулдгаараа онцлог. 1988 оны Сөүлийн олимпоос хойш Өвөл, зуны олимпод Паралимпийг зохион байгуулдаг болсноос хойш энэ удаагийн олимп бидний хувьд хамгийн сайхан наадам болж өнгөрлөө” хэмээв.

 

Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдсөн. Монголын баг тамирчдын хувьд спортын 5 төрөлд 8 тамирчин, 6 дасгалжуулагч, 1 багийн ахлагч, 1 эмч, 1 багийн бэлтгэл хангагч гэсэн 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр наадамд оролцсон.

 

Улмаар жүдогийн төрлөөр Б.Ууганхүү, паэрлифтингийн төрлөөр Э.Содномпэлжээ нар хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Dornodoos songogdoj garsan bol dornodiin tamirchidaa harj vzej chadahgvi nowshiin gar shvv dee
2016-10-02
Зочин:
Сайн яваа нэгэндээ битгий ингэж атаархаж бай илүү болоод.чадаж байгаа болхоор энэ суудалд лчсон байх гэж бодож байна
2016-09-30
Зочин:
Сайхан сэтгэл гаргаж дэмжиж байгаад нь баярлаж байна
2016-09-30
happy:
harj yzeed naad hymyystee shagnaliig ni uguuchee.. Dasgaljuulagch tamirchin naraa shagnaachaa..
2016-09-29
Mal:
Muu lalar ene bid hoerin said gej yu baisan ym be iim huneer said hiilgej baidag mongol ulsiin suirel
2016-09-29
notoi bayr biluu:
MONGOL TURIIN ALBAND ZUTGEH NI UNDUR HUVI ZAYA SH DEE NOHOI NOVSHIIN ELDEV HERGEE ODO BOLICHOOROI DO
2016-09-29
Зочин:
Huurhiig said maid gishuun mishuun geldee. Zugeer neg batsaanaar l bichhiin
2016-09-29
ovoo sh dee:
bayarlalaa. NOMTOI
2016-09-29
zochin:
Bair oggoorei
2016-09-29