“Хэвлэл мэдээллийн төв”-ийг өнөөдөр нээнэ
2016-09-30

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Хэвлэл мэдээллийн төвийг Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд  нээн ажиллуулахаар болсон.  Тус төвийн нээлт өнөөдөр 11.00 цагт болно.

 

Тус төв нь нийслэл хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний явц, үр дүн болон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шуурхай мэдээллээр хангах үүрэгтэй ажиллах аж.

 

Ингэснээр нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа шийдвэр, хурлын үйл явц олон нийтэд нээлттэй, ил тод болох юм байна.

Shuud.mn
Сонин хачин