Осолд гаргаад хэргийн газраас зугтжээ
2016-09-30

Өнгөрсөн өдөр замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 422 дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.  

 

БЗД-ийн нутаг Дүнжингарав хорооллын урд замд хар өнгийн T.Highlander гэх автомашины жолооч нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Г нарын 2 хүнийг гэмтээн ослын газрыг орхин явжээ.

 

Мөн СХД-ийн нутаг Үйлдвэрчний гудамж, “Сүү” ХК-ын баруун замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч, сургуулиа тараад ганцаараа явж байсан 9 настай, А-г мөргөж гэмтээсэн байна.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Ай кю өндөртэй биш харин намхантай эргүү улс да бид Хар төмрөөр нэгийгээ хайр найргүй хядаж байгаа улс орон үндэстэн өнөөдөр манайхаас өөр хаана байна. Бүгд согтуу галзуу өвчтэй хөдөлгөөнд өөрийнхоо дураар оролцоно дээрээс нь унаж байгаа бүх машины 99 үеэ нэгэнт өнгөрөөсөн 100 000км ээс дээш гүйлттэй хог Бас ямбийгаа уначихаад Шумахер гээд бодчихно ККККККККККККККК
2016-09-30
Зочин:
mongolooroo bichchikheech dee
2016-09-30