Рианна загвар өмсөв
2016-09-30

 

Дуучин Рианна өнгөрсөн оноос эхлэн “Puma” брэндтэй хамтран ажиллах болсон билээ. Тэгвэл тус брэнд өчигдөр Парисын загварын долоо хоногоор шинэ загваруудаа танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Танилцуулгын эхэнд Рианна тус брэндийн сүүлд гаргасан загваруудыг үзэгчдэд танилцуулж, загвар өмсчээ.

 

Шоуны дараа дуучин бүсгүй инстаграмдаа “Би их сандарлаа. Их сандарсан шүү. Танхим дүүрэн таньдаг хүмүүс байсан учир бүүр ч их сандарлаа” гэж бичжээ.

 

Рианнагийн найз залуу, реппер Драке “Чи минь гайхалтай байсан. Бүү санаа зов” гэсэн байна.

 

Рианна ирэх оны долоодугаар сар хүртэл “Puma” брэндтэй хамтран ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин