“48 цаг” кино наадам эхэллээ
2016-10-01

Монголын кино уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “48 цаг” богино хэмжээний кино наадам эхэллээ. Киночид хоёр өдрийн хугацаанд кино бүтээж өрсөлдөх юм.

 

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадам нь киночдын ур чадварыг дээшлүүлэн, залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох зорилготой аж.

 

Тус наадмын шилдгээр шалгарсан бүтээл Filmapalooza 2017 буюу 48 цаг Олон улсын кино наадамд оролцох эрхтэй болно. Мөн 2017 oны Каннын олон улсын кино наадмын бэсрэг киноны фестивальд киногоо гаргах эрхтэй болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин