Нийслэлчүүд рүү “нүүх” бүтээн байгуулалт
2016-10-03

Хотын парламент өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболдын  2016-2020 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Хотын захирагчийн багийнхан ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллахаас нийслэлийн хөгжил, нийслэлчүүдийн амьжиргаа дээшлэх эсэх шийдэгдэнэ. Улсын хувь хүн амын 50 орчим хувь нь буюу 1.5 сая иргэд амьдарч ажиллаж, байнга зорчиж байдаг нийслэл хотын хөгжлийн бодлогыг ирэх дөрвөн жил хэрхэн хөгжүүлэхээр тусгаж вэ?

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болоход чиглэжээ.

 

Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн 5 бүлэгтэй, 90 зорилттой. Хөтөлбөрийг хотын эдийн засгийн тогтвортой бие даасан байдлыг бүрдүүлэх, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтдаа шийдэж байх, иргэдийн ажиллаж амьдрах орчинг сайжруулах, амьжиргааны түвшний ялгааг бууруулах, засаглалын хувьд тогтвортой, ил тод тэгш байдлыг тогтоох гэсэн үндсэн аргачлал дээр тулгуурлан боловсруулсан байна.

 

Түмэн түжигнэж, бум бужигнасан их хотод хог хаягдал, агаарын бохирдол, цэвэр уснаас эхлээд асуудал доороо ундарч байдаг. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж муутайгаас зарим хүүхдүүд харгалзах хүнгүй гэртээ цоожлогдож, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа билээ. Улаанбаатар хотын захирагч эхний ээлжид 3000 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлээд байгаа.

 

Харин нийслэл хотод ирэх дөрвөн жилд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 50 барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлэхээр хөтөлбөрт тусгажээ. Ингэхдээ “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэх зорилт тавьжээ.

 

Эдүгээ хүйтний улирал ирж, үүнтэй зэрэгцээд агаарын бохирдолтой тэмцэх асуудал сөхөгддөг. Гэр хорооллыг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг бууруулна гэдгийг салбарын мэргэжилтнээс эхлээд энгийн иргэд ч мэдрээд байгаа. Тиймээс  орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай ч эдийн засгийн хямралтай энэ үед зогсонги байдалд ороод байгаа билээ. Хэдийгээр төр, засгаас энэ зээлийг зогсоох шийдвэр гаргаагүй ч арилжааны банкуудын шалгуур улам өндөрссөөр байгаа. Нийслэлд санхүүжилт байхгүйгээс дутуу баригдсан орон сууцны барилгууд ч хаа сайгүй байна. Харин хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцаар хангах, гэр хороололын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл”-тэйгээр явуулахаар тусгажээ.

 

Энэ хүрээнд гэр хорооллын дэд бүцтийг сайжруулах, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийг дуусгаж, “Дамбадаржаа”, “Яармаг”, “Дэнжийн мянга” гэсэн хотын дэд төв байгуулах ажлыг эхлүүлэх юм билээ.

 

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ менежмент нэвтрүүлж, ачааллыг 50 хүртэл хувиар бууруулна, хотын автозамын сүлжээг сайжруулж төмөр замаар тусгаарлагдсан гудамж, замуудыг холбосон нүхэн гарц шинээр барина, гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулна, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт хийхээр хөтөлбөрт тусгасан байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор тусгай замын автобус буюу BRT-ыг ирэх жилийн 9 сараас эхний шугамыг нээж ашиглалтад оруулах зорилт тавьжээ.

 

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олны анхаарлыг татсан асуудлын нэг нь “Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг” барих. Өнөөдөр Монголдоо нэг байдаг Эх, хүүхдийн эрдэмж шинжилгээний төв ачааллаа даахгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс нийслэлчүүд хүүхдээ өрхийн эмнэлгээс дамжин харъяа дүүргийн эмнэлэгт эмчлүүлж, эсвээс хувийн эмнэлгийг зорьдог. Харин нарийн мэргэжлийн эмч нарын багаас бүрдсэн, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан Хүүхдийн төрөлжсөн эмнэлэгтэй болсноор хүүхдийн өвчлөл, эндэгдэл ч багасах юм.

 

Ер нь бүтээн байгуулалт, ажлын байр, өрхийн амьжиргаа гэдэг нэгдсэн уялдаатай байхыг өнөөгийн нийгэм шаардаж байгаа. Өнөөдөр иргэдэд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа зүйл бол тогтвортой ажлын байр. Учир нь нийслэлийн өрх бүр хэрэглээнээс эхлээд ипотекийн зээлтэй байгаа. Гэтэл эдийн засгийн хүндрэлтэй энэ жилүүдэд зарим албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цомхотгол явагдаж, олон иргэн ажилгүй болсон. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалт өрнүүлэхээ мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Тиймээс ч хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж, үйлдвэр технологийн паркуудыг байгуулан, ажлын байр нэмэгдүүлэх талаар мөрийн хөтөлбөрт тусжээ.

 

Ингэхдээ “Нэг өрх  нэг ажлын байр” гэсэн зорилтыг хэрэгжүүлж, нийслэлийн иргэдээ орлоготой, ажилтай байхад анхаарч, амьжиргааны түвшинг өсгөх бодлого барьж ажиллах юм байна. Хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллах аж. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ хотын дагуул хот, шинэ суурьшлийн бүсүүдэд үйлдвэрлэл технологийн паркуудыг түшиглэн хөгжүүлэхээр тусгасан байна.

 

Нийслэлчүүдийн хувьд хөдөө орон нутгийнхантай харьцуулахад  хэрэглэж байгаа хоол, хүнс нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг.  Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авахыг нийслэлийн төдийгүй төр, засгийн зүгээс уриалсаар ирсэн ч энэ нь улирлын чанартай үргэлжилдэг гэхэд болно.  Хотын даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хотын хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх нөхцөл боломжоор ханган, нийслэлийн иргэдийг жилийн турш шинэ хүнсний ногоо жимс жимсгэнээр хангах бололцоо бүрдүүлэх, газрын харилцааг ил тод болгож, газрыг цахим хэлбэрээр худалдах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын сан байгуулах зэргээр тусгасан нь хэрэглээ өндөртэй Улаанбаатарчууд бидний хүнсний эрүүл ахуйд  тун ач холбогдолтой шийдэл санагдсан.

 

Ийнхүү нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдын баг 2016-20120 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлууллаа.

 

Нийслэлийн хүн амын нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хот тэлэн хөгжинө. Тиймээс нийслэлийн иргэн та бидэнд ч хэрэгжүүлэх үүрэг бий.  Тиймээс  С.Батболдын багийнхнаас нийслэлийн баар, цэнгээний газруудын цагийн хуваарь, нохойд тавих спираль зэргийг сураглаж, сошиалаар шүүмжлэх бус мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг нь улирлаар, жилээр нь танадаж, асууж, шаардан үүргээ биелүүлцгээе, нийслэлчүүд ээ.

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Ene udaad am ajil zorohgui amlasan ajlaa hiihiig shaardaj baina,,,jiliin daraa shuud haragdana daa
2016-10-03
Зочин:
YAG XIIJ XARAGDAACH YU CH XIIXGUI BJ BGAD XUGATSAA IN DUUSAAD ALGA BOLNO MUU XODOONII XAR MAL
2016-10-03
Зочин:
Хөдөө рүү чиглүүлсэн бүтээн байгуулалт хийж байна гэж баахан мөнгө хөдөө цацсаныг одоо болисон нь дээр дээ. Сумын төвийнхөө хүнээс олон суудалтай соёлын ордон, аймгийн төвд бөхийн ордон, ганц 2 эмчтэй, цөөн хүнтэй суманд томдсон эмнэлэг гээд л хайран мөнгийг яйран болгосон жишээ их байна аа. Бас тэр шинэ сумын төв гээд баахан фанеран, насгүй байшин босгодогийг болимоор байна. Шинэ сумын төвтэй боллоо гээд сум хөгжөөд хүн татсан жишээ юу байна?
2016-10-03
Зочин:
Pyazda tsarait
2016-10-03
Зочин:
Tumur zamaas tusgaarlagdsan
2016-10-03
zochin:
hotin darga huduu tiish chielsen hugjilin bodolgo heregtei bna hotin hun amig bagasgah bodolgo yavuulaache amidrah orchin udur ireh tutam muudaj bna
2016-10-03