“Намайг дэмжээрэй”
2016-10-03

 

Шинэ долоо хоногийн шинэ өглөө  урилгагүй зочидтой эхэллээ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч шинэ долоо хоногийн эхний өглөө ажил, сургуульдаа яаран явах сонгогчдодоо өөрийгөө танилцуулахыг зорьжээ. Орон сууц, автобусны буудал зэрэг хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудаар нэр дэвшигч зорин явж, “Намайг дэмжээрэй” хэмээн мэнд мэдэн нэрийн хуудсаа тараах нь мэр сэр харагдана. Үүнтэй зэрэгцээд явган зорчигчийн зам дагуу намын лого, уриа бүхий нэр дэвшигчийн зурагтай нэрийн хуудас намрын шаргал навчистай холилдон газраар хийсэх аж.

 

Сонгуульд нэр дэвшиж байгаа эрхэм сонгогчидтой уулзан өөрийгөө танилцуулах нь зүйн хэрэг байх. Харин алгын чинээ нэрийн хуудсаар сонгогчдод хэр танигдаж байгаа бол гэх сонин бодолд ээрэгдээд. Учир нь зарим хүмүүс нэрийн хуудсыг унших нь байтугай харах ч үгүй халаасандаа хийх, эсвээс авахаас татгалзах хандлага анзаарагдаж байсан. Нэгэнтээ сонгууль жижиг тойргоор явагдаж байгаа болохоор иргэдтэй уулзалт хийж, сонин сэтгүүлээ тараан, том хэмжээний зурагт самбараа олны өмнө ил байршуулах нь нэрийн хуудас тарааснаас  илүү олны нүдэнд өртөж байх шиг. За тэгээд "баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү" юуны хамаа гэдэг шиг, улс төрд хөл тавьж байгаа хүн нэрийн хуудсаа тараана уу, ном сэтгүүл бэлтгэнэ үү сонгох бидэнд падлий үгүй биз.

 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 1-нд эхэлсэн. Хуулиар 18 хоног үргэлжлэх сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа нэлээдгүй өрсөлдөөнтэй явагдан шинжтэй.  Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дотор залуус олноор орж ирснийг харахад улс төрд  шинэ үеийнхэн  гарч ирэх нь гэх хандлага анзаарагдлаа. Улс төрийн хүчнүүд ч залуусаа сонгуульд сойж, “цус сэлбэж” байгаа бололтой. Нөгөөтэйгүүр улстөрчдийн хүүхдүүд ч нэр дэвшин өрсөлдөж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ Баянзүрх дүүрэгт, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын охин Хулан Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин, орон нутгийн сонгуульд  өрсөлдөж байна. Тиймээс орон нутгийн сонгууль улс төрд угсаа залгамжлах ханхүү, гүнж нарыг бэлтгэх дамжаа болох нь гэж зарим ажиглагчид үзэж байга бол улс төрд хөл тавьж байгаа эрхмүүд анхан шатны нэгжээс нь гараагаа эхлүүлэх нь зөв гэж дэмжих хэсэг ч байна.

 

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 15,212 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Эдгээрээс 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд МАН, АН, ИЗНН, МНН, БНН, МАХН, Эх Орон Нам, МҮАН, ХҮН оролцож байгаа.

 

Нийслэлийн есөн дүүрэгт Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм. Орон нутгийн сонгуулиар өрсөлдөөн эрх баригч хүчин МАН, сөрөг хүчин АН-ын хооронд явагдаж төлөвтэй.  Сөрөг хүчин АН энэ удаагийн сонгуулиар “Амлалтаасаа буцагсдыг ахиад сонгохгүй” байхыг анхааруулж, эрх баригч МАН-ынхан сонголтоо баталгаажуулахыг сануулсаар.

 

Сум, дүүрэг бүрт тулгамдсан асуудал захаас аваад байгаа. Гэхдээ сонгуулийн хуулиар нэр дэвшигчид эд зүйл амлах хориотой.  Сурталчилгаандаа уриа дэвшүүлэхээс амлалт өгөхгүй. Тиймээс ч худаг гаргаж, зам засч, орчныг гэрэлтүүлэх эд зүйлийн амлалт хориотой тул “Иргэндээ ойр үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээг түмэнд нээлттэй”, “Түмнээ ойр төр” гэх мэт хуучны лоозон уриан дор  “Намайг дэмжээрэй”  хэмээн үг дайн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна, нэр дэвшигчид.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Гүтгэлэг биш байгаа даа, эсвэл хулгайн хэргээр шоронд сууж байсныг мэддэг юм уу
2016-10-04
зочин:
Хөл толгойгоо мэдэхээ байчихсан,улсаа дааж давшгүй өрөнд оруулчихсан Ардчилсан намыг л бүү дэмжээрэй.Баянзүрхчүүдээ тэр нэг хачин зэрлэг амьтан газраараа наймаа хийж өөрийгөө хамгаалж байгаа Пүрэвдаваа билүү тэр нөхрөөсөө заавал салаарай.Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ-Ардын нам л арай дээр байх
2016-10-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-03
Зочин:
Хун амынх нь ихэнх нь дарга нэртэй ажил руу хуйларч Байна монгол еренд баригдаж ядуурч Байна одоо болимоор юм
2016-10-03
Зочин:
Sjine
2016-10-03
сонгогч:
МАНаас Хан уул дүүргийн 9 хороогд нэр тэвшэж байгаа Ганэрдэнэ бол хулгайч гэдгийн 9 хорооны иргэд олнох нь мэднэ өөр хүн нэр дэвшүүлмээр юм даанч дээ
2016-10-03
zochin:
Гүтгэлэг биш байгаа даа, эсвэл хулгайн хэргээр шоронд сууж байсныг мэддэг юм уу
сонгогч:
Дэмжинээ.Ардын намаас ХУД-н 15-р хороонд нэр дэвшигчдийг дэмжих болно.Ардын нам бол Ардчилсан нам шиг байнга хоорондоо хэрэлдэж улсын нэрээр гаднаас зээл авчихаад цөөн хэдхэн хүн хуваагаад идчихгүй гэдэгт итгэж байна шүү.Улсын өч төчнөөн тербум төгрөг идчихээд хууль хяналт шалгахаар улс төр хийж өөрийгөө хамгаалдаг хулгайчуудаас төр цэвэрлэгдэх ёстой.Хоорондоо хэрэлдэхээс өөр юмгүй морь унасаэ толгойгүй нам яаж улс оронд юм бүтээх вэ дээ
2016-10-03