С.Ариунболд: Дуудлагаар очсон эмч биед нь халдаагүй
2016-10-03

 

Өнгөрсөн долоо хоногт Яаралтай түргэн тусламжийн эмч төрөх өвдөлт өгсөн эмэгтэйг чимхсэн гэх асуудал гарсан. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын  мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан, НЯТТ-ийн захирал С.Ариунболд,  тус төвийн дуудлагын эмч Г.Алтанчулуун, “Өргөө” амаржих газрын эмч А.Ганчимэг нар мэдээлэл хийлээ.

 

Болсон явдлыг сөхвөл есдүгээр сарын 27-нд 10.57 цагт Т.Мягмарсүрэн гэх эмэгтэй төрөхөөр өвдөж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгчээ. Улмаар дуудлагаар ирсэн түргэний эмч эмнэлэгт хүргэж амжина гэдгийг үзлэгээр тогтоож тээвэрлэсэн байна. Эмнэлэгт хүргэгдэх хугацаанд эх 4-5 удаа өвдөлт өгч байсан ч түргэний эмч “Машинд төрж болохгүй” хэмээн чимхсэн гэх асуудал гарсан.

 

Үүнд тус өдөр дуудлагаар үйлчилсэн НЯТТ-ийн эмч Г.Алтанчулуун “Би чимхээгүй. Эмэгтэйн бие яагаад хөхөрсөн учрыг би мэдэхгүй байна” гэх тайлбарыг хэлж байна.

 

Эхийн гуя улайж хөхөрсөн байсан

 

“Өргөө” амаржих газрын эмч А.Ганчимэг

 

-Эх 11.30 цагийн орчим Яаралтай түргэн тусламжаар ирсэн. Хүлээн авахаар эх насилктай орж ирсэн ч ор руу хөлөөрөө босож явсан. Орон дээр гарч хувцсыг нь тайлах үед дүлэлт ихэссэн. Умайн хүзүү бүрэн нээгдсэн байсан учир ургын толгой цухалзаж эхэлдэг.  Эхийг төрүүлэхийн тулд хувцсыг нь тайлна. Хувцсыг тайлахад эхийн гуя орчим улайж, хөхөрсөн байсан. Асуухад 103-ын эмч чимхсэн гэдэг үгийг хэлсэн.  Улмаар эх, хүүхэд эсэн мэнд амаржсан. Нярайг нярайн тасаг руу эхийг төрөх өрөө рүү шилжүүлсэн байгаа. Би эмч мэргэжлээр гурван жил ажиллаж байна. Өмнө нь төрөхөөр ирсэн эхийн хөл нь хөхөрсөн тохиолдол гарч байгаагүй. Гэхдээ эхчүүд өвдөлтөө даван туулахын тулд өөрийгөө хазах, чимхэх тохиолдол байдаг. Хүн хүний онцлог өөр.

 

 

Гэртээ болон автомашинд 88 эх амаржсан

 

НЯТТ-ийн захирал С.Ариунболд

 

-Дуудлага есдүгээр сарын 27-нд 10.57 минутад ирсэн. Тухайн дуудлагыг СХД-ийн салбар хүлээн авч ойр яваа эмч есөн минутын дараа айлд очсон. Эмч 5-8 минутад айлд үзлэг хийсэн.  Улмаар 16 минутын дараа “Өргөө” амаржих газар тээвэрлэж хүргэсэн. Иймд дуудлага хожимдсон зүйл байхгүй. Мөн дуудлагаар очсон эмч биед нь халдаагүй. Түргэн тусламжийн эмч хумс урт ургуулахыг хориглодог. Биед нь халдсан байлаа гэхэд хурдан хугацаанд хөхрөлт үүсдэггүй. Түргэн тусламжийн төв өдөрт 1000-1200 дуудлага хүлээн авдаг. Үүний 8.5 хувь нь төрөх дуудлага байдаг. Өнөөдрийн байдлаар мана төв Нийслэлийн хэмжээнд 18 мянга орчим төрөх дуудлагад үйлчилсэн. Үүний 0.7 орчим хувь нь гэрийн төрөлт байна. Энэ нь хугацаа хожимдох тулгаж дуудлага өгсөн зэргээс шалтгаалсан байна. Он гарснаас хойш нийт 88 эх гэртээ болон автомашинд төрсөн тохиолдол байна. Энэ тохиолдлуудад эмч чимхсэн гэх асуудал үүсэж байгаагүй.

 

Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын  мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга "Өнгөрсөн өдрүүдэд түргэн тусламжийн эмчтэй холбоотой ташаа мэдээлэл цахим ертөнцөд ихээхэн гарч байна. Бид энэ асуудлаар өнөөдөр үнэн, зөв эсэхийг нь хэлэхийг урьтал болгосонгүй. Харин болсон үйл явдлыг баримттай мэдээлэхийг хүслээ. Сүүлийн үед эрүүл мэндийн салбар руу дайрч давшилсан гуйвуулсан мэдээлэл ихээхэн гарах боллоо" хэмээв.

 

Одоогоор НЯТТ-ийн ажилтнууд энэ асуудлыг шийдүүлэхээр Шүүхийн байгууллагад хандсан байгаа аж. Мөн чимхүүлсэн гэх эмэгтэй шүүхэд гомдол гаргажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
жамсранхүү:
эмч нартаа баярлах хэрэгтэй түргэнээр ирэх хооронд чимхээд хөхөрдөг гэж хэзээ ч байхгүй шүү эсэн мэнд төрж хөөрхөн үрэ эсэн мэнд гаргачихсан бол худлаа ярьж асуудал гарагах ямар хэрэг байнаа
2016-10-04
zochin:
Hun gutgevel hariutslaga baih estoi shuu
2016-10-04
Зочин:
Эмнэлэгт амжиж авчираад эсэн мэнд теруулсэн нь эмчийн буруу болжээ хеерхий. Амар бна уу гэсэн биш гай боллоо гэдэг болж ...
2016-10-04
zochin:
zarim emch nar ch aash gej ovoo shu de
2016-10-03
zochin:
iim nvgelt vil hiij suugaa eh hvn yaj ch svv orohov dee hvn gvtgeh huiltai shvv ingeed mungu salgana gevel ch endvvrel bhaa angir uurgaaa huhuh yostoi hvvhed iim muu yortoi svv huhusnuus svvgvi baij shvvhdej baitsgaasan deer tsalingvi bol ingej l amidrahaas yahav dee zailuul
2016-10-03
zochin:
er ni hvnii organizmiin ervvl bolon emgeg fiziologoo medehgv baij ingej tuilshrah yu l boldoo zadlan shinjilgee shvvhiin shinjilgeegeer hugatsaa minuttai ni garna UFS temtseenees ayult yum bolson meteer tsatsaj bhiin mungu salgah sanaatai ingej baigaa bol shvvh togoono biz bolohgvi bol GAGiin shvvheer shiidvvl 10 minutiin dotor iim bolson tohioldol delhiid vgvi kkkk
2016-10-03
Зочин:
Алтан амийг нь аврах гэж очсон хөөрхий эмчийг арай л дэндүүлчээ юу даа.
2016-10-03
зочин:
Эмчийг гүтгэж болохгүй. Сүүлдээ эмч хийх хүн олдохгүй болнодоо.
2016-10-03
irgen:
Ulaij huhursun bsan gej bgaa biz dee. Chimhsen bolhoor chimhsen gej helj bgaa biz de. Hun chimhcheed chimheeguich geh shig zewuun amitan be
2016-10-03
Dylmaa:
Chi emch bololtoi .Iim l haritsaatai bgmdaa.
2016-10-03
Irgen:
Ta nar er ni nairsag hariltsaanii soyltoi emchiig harsan ium yy.yychlaarai bi haraagyi chimhsen gehed gaihaad baih zyil alga.
2016-10-03
zochin:
irehdee huhursun baisan bol uursduu tiim bolgoson baij bolohoor chimhesen daruidaa huhurduggui sh dee uneheer ene humuus ajilaa hiij yavaa emchiig guitgej baigaa bol bolimoor ym
2016-10-03
zochin:
er ni muu xunees l muu yum gardag tiim boloxoor muu yumandaa garshcan nuxduud l emch ruu dairch bga yum bishuu uuruu ch tiim tabitartai xun yum bish shig l bn daa nasilka deer xebtexgui bosch yabaad l tiim bizdee tegj bgaad ch xuxursun yum bil uu umnu ni gertee bxdaa ch xuxruulsen yum bil uu xen medlee dee
2016-10-03
Зочин:
80n sayiin uner awchaad ingeed bgam bishuu. ter huuli batlagdwal ingeel gutgeed l balairch ugnu. Emch hiih ch hun oldohgui dee
2016-10-03
Зочин:
tand uguh zuwluguu bn ta bitgii hutsaaa haha
2016-10-03
Zochin:
Emch nar bol ajlaa guitsetgej yavaa jiliin alban haagch shuudee hudal huurmag gutgeleg hiihee bolimoor uim zugeer turj chadahgu shivshigtei emgechinve
2016-10-03
Зочин:
zarimm khumuus ikh muukhay , khunii tuluu turji baigaa bish , emch nar iim yum khiikh khumuus bish , uursduu l khiisen baigaa
2016-10-03
зочин:
харьцааны соёлтой баймаар байна шүү зарим нэг эмч нар,
2016-10-03
зочин:
хүн хүний бие өөр байдаг шар хүний бие хурдан хөхөрдөг шүү эмч нар нэг тал болоод ард түмэнээ талцүүлаад баймааргүй байна тангараг өргөсөн эмч хүн шүү эмч нараа мэдлэг болвсролоо дээшлүүлээ
2016-10-03
Зочин:
tand uguh zuwluguu bn ta bitgii hutsaaa haha
Зочин:
Наад тэнэг балхй авгайгийн үгээр үг хтйж бдаг эмчээс мөнгө салгах гэсэн эргүү . Рэмч нарын нэр хүндийг битгий унага . Хөхөрт тэр дороо үүсдэггүй юм эргүү минь
2016-10-03
Dylmaa:
Chi emch bololtoi .Iim l haritsaatai bgmdaa.