Дохио харгалзахгүй баруун эргэх туршилт хийнэ
2016-10-03

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулжээ. Улмаар тус журмыг ирэх даваа гарагаас буюу энэ сарын 10-наас туршихаар болсон байна.

 

Энэ журманд Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзвар хамаарагдах аж. Дээрхи дөрвөн уулзвараар зорчиж буй жолооч нар баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх зэрэг үүргийг хүлээх юм байна. Ингэснээр замын түгжрэл 20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

 

Нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой. Хэрэв дээрх дөрвөн уулзварт жолооч нар чөлөөтэй баруун эргэх туршилт амжилттай болбол үлдсэн уулзваруудад ч гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг батлах юм байна.

Shuud.mn
Сонин хачин