Шинэ Засгийн газар нэг ч өр тавиагүй
2016-10-04

 

УИХ  2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулсан Сангийн сайд дэд Х.Булгантуяагаас ирэх оны төсвийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Ирэх оны төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэхээр тооцсон бол?

 

-Ирэх оны төсвийн орлогыг 5.97 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Ирэх оны төсвийн орлогыг татвар, үүн дотроо томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн татварын бааз сууриа нэмэгдүүлнэ гэж харж байгаа. Гадаадаас тодорхой хэмжээний зээл, бонд босгох шаардлагатай байгаа.

 

 

-Төсвийг алдагдлыг бууруулахаар таналт хэр хийгдсэн бол?

 

-Төрийн албаны урсгал зардал дээр нэлээн таналт хийсэн. 2016 оны төсвийн тодотолд гадаадын зочид гийчид хүлээж авах, тээврийн, шатахууны зардлыг 20-100 хувь хүртэл хасахаар тусгасан.  Бид 2016 оны төсвийн тодотголд 36 сарын тэтгэмжийг бууруулахаар тусгасан байсан. Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед иргэдийн цалин тэтгэмжийг хасах нь буруу УИХ, Засгийн газар үзсэн.  Тиймээс 2016 оны төсвийн тодотголд цалин, тэтгэмжийг бууруулаагүй. Харин тодорхой хэмжээний таналт хийсэн. Тухайлбал ашиггүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулахыг зорьж байгаа.  

 

-Ирэх оны төсөвт алдагдлыг хэрхэн нөхөхөөр тооцсон бэ? Алдагдал 6.6 их наяд төгрөгт хүрээд байгаа гэсэн.

 

-Алдагдлаа  нөхөхийн тулд бид олон хувилбар дэвшүүлж байна. Заримыг нь олон улсын зах зээлээс бонд босгох замаар олно. Гадаадын хөрөнгө оруулагчид эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөрийг сонирхож байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа гэхэд бид ямар санал тавих вэ гэдэг нь чухал. 10 дугаар сар ОУВС-гийн баг манайд ирж ажиллахаар байгаа. Улс орон бүрт өөр өөр санал тавьдаг. Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн сахилга бат алдагдлаа гэсэн шүүмжлэл маш их байгаа.  Бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан ч бай, хамрагдаагүй ч бай олон улсын стандартыг хэрэгжүүлээд явах юм. Энэ жил Монгол улс НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагад нэгдсэн орсны 25 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд олон улсын стандартыг хэрэгжүүлсэн байдаг.  Өнгөрсөн дөрвөн жил үүнээсээ ухарсан алхам хийсэн гэж биднийг шүүмжилсэн. Тиймээс бид буцаж зөв зам руугаа орох шаардлагатай гэж үзэн 2016 оны төсвийн тодотголоор төсвийг нэгтгэх алхмыг хийсэн.  Үүнтэй зэрэгцээд 2016 оны төсвийн тодотгол алдагдал ихтэй гарсан гэж шүүмжилж байгаа. Энэ хугацаанд шинэ Засгийн газар нэг ч өр, бонд босгоогүй. Өнгөрсөн хугацаанд гарсан зардлуудыг л багцалсан.  Орлогоосоо давсан алдагдалтай байна гэдэг амаргүй.

 

-Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас аргагүй нөхцөл үүссэн үү?

 

-ОУВС хөтөлбөр болгоныг тухайн улс орны шаардлагад нийцүүлж гаргадаг.  Өнөөдөр Монгол Улсад  зайлшгүй  хэрэгжүүлэх  арга хэмжээнүүдэд   техникийн болон санхүүгийн, бодлогын дэмжлэг үзүүлэх санал байвал УИХ, Засгийн газар дэмжих боломжтой. Хямралыг даван туулахад амаргүй төсөл хөтөлбөр санал болговол заавал хүлээж авах шаардлагагүй. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид урт хугацаанд сайн хөрөнгө оруулалт хийх газар гэж  үздэг. Манайд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих бололцоо байгаа. Дунд, богино хугацаандаа хүнд байна гэж хардаг. Гол шүүмжлэл нь төр, засгийн хувьд болоод бодлого шийдвэр нь тогтворгүй байна гэдэг.

 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
lll:
ямарч бсан ман намыг гаргаад өрнөсөө салах нь чухал бна
2016-10-10
huts:
yuch medehgui shaldan avgai yum medehguigeeree gaihuulah gej dee,chaavais, henii doodoh yum boldoo
2016-10-05
Зочин:
Яадаг тэнэг авгай вэ ? Монгогу бол хажуу айлаасаа зээлдэг биздээ ? Иимэрхуу балай хумуус торд ажиллахаар монгол дампууралгуй яах юм вэ ?
2016-10-05
Зочин:
Хөөе тэнэг хүүхэн ээ хүүхдиин мөнгииг зорилтод гээд өөрсдөө шааж байгаа одоо л зарлага гарна гарч байгаа юм чинь хусна учир нь сонгууль
2016-10-04
зочин:
Юу ч хийдэггүй чададагүйгээр гайхуулаад байгаа юм уу ер нь та юу хийж байсан юм бэ монгол улсын хоцорогдол танай намтай холбоотой
2016-10-04
zzzz:
or hiigeegui gej hiih geed l tal tal ruu guigeed , guigaad yavaa bizdee,,,,bitgii ard tymniig teneg gej bod,,,,Stand by gedeg chin ta nar barzaalagdaj baigaagaa oilgoj baina uu?????????
2016-10-04
Зочин:
IIM UCHUUKHEN KHUMUUS MONGOLYN SANG AWCH YAWJI CHADAKHGUY EE . KHARAMSAJI BAINA
2016-10-04
Зочин:
Ih yumaaraa giiguulj dee
2016-10-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-04
Зочин:
нэг ч ажил хийгээгүй юм чинь ямар юмны мөнгө гаргах билээ дээ 3 сар гаруй боллоо ард түмнийг дарамтлахаас өөр ямар ажил хийсэн юм МАНгаруудаа
2016-10-04
Зочин:
3 SAR BOLLOO , KHIISEN YUM BAINA UU? LALARUUDAA , YU CHI KHIIGEEGUY YUM CHINI YUNDAA ZEEL TAWIKH YUM BE SU- GIIN UEIIN ZEEL CHINI ODOO TA NARYG ZOWOOJI BAIGAA BIZ DEE
2016-10-04