Болгоомжтой зорчихыг сануулав
2016-10-04

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

 

Өнөөдрийн байдлаар орон нутгийн замд Увс, Сэлэнгэ аймагт нойтон цас орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсчээ. Тиймээс тус чиглэлийг зорих жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс сануулж байна.

Shuud.mn
Сонин хачин