Анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөнө
2016-10-04

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын анхны хиймэл дагуул ирэх оны гуравдугаар сард сансарт хөөргөхөөр болжээ. Энэ талаар МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

 

 

2012 онд Засгийн газрын тогтоолоор “Үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр” баталж, МУИС-ийн эрдэмтэд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогоор МУИС-ын гурван багш Японы Кюүшүгийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл дагуулыг бүтээж байгаа аж.

 

Хиймэл дагуул бүтээж, сансарт хөөргөхөд 325 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж. Үүний 225 мянгыг Япон Улс тусламжаар олгож байгаа. Харин Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ын төсвөөс үлдсэн санхүүжилтийг хийх аж.

 

Хиймэл дагуулыг гуравдугаар сард хөөргөх юм байна. Манай хиймэл дагуул Япон, Нигери, Гана, Бангладешийн хиймэл дагуултай хамт хөөрч, 400 км-ийн зайнаас дэлхийг тойрч, өдөр 5-6 удаа мэдээлэл дамжуулах  аж. Хиймэл дагуулаас ирж буй мэдээг МУИС-ын дэргэд шинээр байгуулагдах номын сангийн оройд байрлуулах антенаар дамжуулан хүлээн авахаар төлөвлөжээ.

 

МУИС-ийн эрдэмтэд 2019-2020 онд шинэ хиймэл дагуул бүтээж дахин хөөргөхөөр төлөвлөж байна аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nisehiin hodolgooniig hiimel gaguulaas
2016-10-05
Зочин:
Нэгд, хөөргөх биш. Хиймэл дагуул хөөргүүлүүлнэ. Монгол багш нарын хийлцсэн хиймэл дагуулыг Японы пуужин тойрог замд гаргаж өгнө. Мэдээж мисс хүүхэн, тамирчин, дуучингаас илүү зүйл болох гэж байгаа. Харин тэр хурайлаад байгаа хшн гуай. Монголчууд ингэж түмэн удаа цахиур хагалсан ч та бид хоёрын оройн хоолны бантанд хэрчим мах нэмэгдэхгүй. Биднийг цахиур хагалчихсан байна гэж хүн тоохгүй.
2016-10-05
Tttt:
Guilgachingaa mdehgui yun hiimel daguul
2016-10-05
Зочин:
Дунд сургуулийн хүүхэд пуужин хийгээл задгай сансарт гаргаад байвал дэлхийн тойрог зам хогоор дүүрсэн юм байна л даа. Өөрсдийгөө доош нь хийхийн оронд өөрөө сайн юм унш. Бичихээсээ өмнө сайн судал гэж хэлье даа
2016-10-05
Зочин:
nice hurdlaasaaa
2016-10-05
Зочин:
Гадны улсуудын санаатай болон санаандгүй явуулгад автаж, мөнхийн хөршүүдтэйгээ эе эвдрэлцэв дээ !
2016-10-05
arvin:
ene cheni l xogjil Mongolchuud zaxiur xagalax ni uuxai uuxai uuxai
2016-10-04
Зочин:
Биднийг 10 жилийн дунд сургуульд 1960-1970-д онд сурч байхад пуужингийн дугуйлан гэж нэг юм байдаг байсан. Одоо бодоход инээдтэй ч юм шиг,гэхдээ л пуужин хеергедег байж! Одоо эрдэмтэд нь хиймэл дагуул хеергех, яахав болж л байна.Бидний пуужингаас л дор юм болчихгуй бол.....
2016-10-04
Зочин:
Дунд сургуулийн хүүхэд пуужин хийгээл задгай сансарт гаргаад байвал дэлхийн тойрог зам хогоор дүүрсэн юм байна л даа. Өөрсдийгөө доош нь хийхийн оронд өөрөө сайн юм унш. Бичихээсээ өмнө сайн судал гэж хэлье даа