Жүдочид Ташкентын Гран прид зодоглоно
2016-10-04

 

Узбекстаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 6-8-нд жүдо бөхийн Гран При тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсын тамирчин Д.Амартүвшин, Д.Алтансүх нар зодоглохоор болжээ.

 

Гран При тэмцээнд 15 орны эрэгтэй 81, эмэгтэй 58, нийт 139 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Манай тамирчин Д.Алтансүх 66 кг-ийн жинд, Д.Амартүвшин 60 кг-ийн жинд тус тус зодоглох юм.

 

Тэд өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Грозный улсад болсон Хусейн Исаевын нэрэмжит тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jenco:
Olimp-eer manai bag namaig onigoond oruulsan. Odoo hulgain munguu ch gesen gamnah heregtei baina.
2016-10-05
Зочин:
Buugaad ugchihoo. Yarshig
2016-10-04
Зи:
Төсвөөс цохидог мөнгө бхгүй болоод 2 хүн явуулж бган бна л даа гэж Женко?
2016-10-04
Jenco:
Olimp-eer manai bag namaig onigoond oruulsan. Odoo hulgain munguu ch gesen gamnah heregtei baina.