Д.Алтанхуягийн нэрэмжит уралдаан болно
2016-10-05

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ  Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет”  улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ.

 

Уралдаан 6-8 нас, 9-11 нас, 12-14 нас, 15-18 нас гэсэн ангиллаар болох ба хоёр үе шаттайгаар явагдана. Бүртгэл ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.

 

Тус уралдаан БСШУС-ын сайдын ивээл дор ирэх сарын 25,26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Алтанхуяг балетчиндаа амжилт хүсэе.Мундаг бүжигчин.
2016-10-07