Баянзүрх хайрхны хишиг барилдаан болно
2016-10-05

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард болох бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. Цуврал барилдаан Баянзүрх хайрхны хишиг барилдаанаар эхэлнэ.

 

 

Мөн Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн барилдаан, Улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан болох юм байна. Барилдааных хуваарийг танилцуулж байна.

 

Аравдугаар сарын 9-нд 14.00 цагаас:  Баянзүрх хайрхны хишиг барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо “Бридж” групптэй хамтран зохион байгуулна. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.

 

Аравдугаар сарын 15-нд 14.00 цагаас: Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд 224 бөх зодоглоно.

 

Аравдугаар сарын 16-нд 14.00 цагаас: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, Улсын заан С. Гүржавын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 256 бөх барилдана.

 

Аравдугаар сарын 22-нд 12.00 цагаас: Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно

 

Аравдугаар сарын 30-нд 14.00 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин