Эмч нарын сургалтыг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа
2016-10-05

 

Монгол улсад нярайн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн эмч нар дутмаг байдгаас шалтгаалан аврах боломжтой цаг хугацаанд нь нярайн амь нас эндэх эрсдэл их байгаа нь судалгаанаас харагддаг.

               

        

Иймд ХААН Банк Сангаас “Монгол Эм Импэкс” ХХК-тай хамтран 10-р сарын 2, 3-ны өдрүүдэд Ховд аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний танхимд Ховд, Завхан Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн нярайн эмч нарт зориулан "Дутуу нярайн эндэгдлийг бууруулах баруун бүсийн нярайн эмч нарын чуулга уулзалт"-ыг ивээн тэтгэж ажиллалаа.

 

ХААН Банк нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэлээдгүй хувийг эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт эзэлдэг билээ.

 

Өнгөрсөн хугацаанд ХААН Банк “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 6 жилийн турш орон даяар хэрэгжүүлж, хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй эх, хүүхдийн  эрүүл мэндэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулж ХӨСҮТөвийн нярайн тасгийг тохижуулах, ЭХЭМҮТөвийн амбулаторт засвар хийх ажлыг санхүүжүүлэн ажилласан билээ.

 

Монголын үрс эрүүл саруул өсөн торниж өрх бүр аз жаргалаар дүүрэн байг.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Emch ner zuusen terroristuudiin neg ni chi baina.
2016-10-05
emch:
minii deer bichsen hvnd handaj helehed hezee ch hvn hvniig alii gj bododguimaa, tehdee medeh yumaa bvgd meddiin har dunduuk min dombrook novsh ve yadag haruitslaga toots chugshig 1000 birhan bgaadch avarch chadahgui yum bdiin
2016-10-05
zochin:
surgaltand suugaad ch hun aldag l ym bilee. Demii mungu urehiin orond hariutslaga tootsdog boloh heregtei.
2016-10-05