ТӨХК-иуд мэргэжлийн бус удирдлагатай
2016-10-05

Өнөөдрийн байдлаар Монгол улсын эрчим хүчний салбарт 18 компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 14 компанийн гүйцэтгэх захирлыг улс төрийн намын шалтгаанаар халсан тухай МҮЭХ-ны Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал  хэллээ.

 

Тэрбээр намын харъяаллаар эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн захирлуудыг халж, солихгүй байх талаар Эрчим хүчий сайдад санал хүргүүлжээ.  Мөн халаа сэлгээнд өртсөн захирлуудад Хөдөлмөрийн тухай хууль, салбарын хамтын хэлэлцээрт заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж олгох, төрөөс ажлын байраар хангахыг шаардсан байна.

 

Эрчим хүчний салбарын 18 төрийн өмчит компанийн 11.1 хувь нь мэргэжлийн бус удирдлагатай үйл ажиллагаа явуулж байгаа судалгааг гаргажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин