Төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ
2016-10-06

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтийг хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргав.

 

1. Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

 

2. 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.

 

3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болов.

 

4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Содном:
Урьд нь ажиллаж байсан сайд дарга нарын тушаал шийдвэрүүдийн зөв бурууг дараагийн ЗГ нь шүүдэг хууль манайд байдаг юм уу? Тэр тушаал шийдвэрүүдээр чинь олон хүний ажил амьдрал шийдэгдсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр буруу тушаал шийдвэр гаргасан сайд дарга нар ямар хариуцлага хүлээх вэ? Ямар хуулийн заалт байна вэ? Ингээд л дараагийн ЕС нь дөв буруугнь шийдээд явах юм уу?
2019-03-11
Lodoi:
Nyamka vnen l yarisan bn odoo hel am gargaj bj l aldaagaa zasaj bn.Ene bvhniig huzuugui hun l hiij bgaa ni todorhoi orsyyd tiim amarhan 49zarahgui Elbeg V.Putintei tohirch bj l iim naimaa hiigdene.Harin huzugui nohor orond ni uy ogno esvel yamar byylt hiisen boldoo gedeg ni tsag hygtsaa haryylna
2016-10-06
Нэр нэгт:
Ийм арга хэмжээ авах л хэрэгтэй шүү дээ Эрдэнээ манай нам ажлын хэсэг байгуулсан.судалж байгаа гээд л байналээ.Гэхдээ сангийн сайд байсан хүнийхээ гаргасан шийдвэрийн талаар худлаа гэж хэлж чадахгүй дүлзэнтээд л банй билээ хаха
2016-10-06