“Эрдэнэт” Үйлдвэрийг улстөржүүлэх сонирхол хэнд байна вэ
2016-10-06

 

-Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байна

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монголчууд худалдаж авсан талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй асар олон мэдээлэл гарч байсан. Энэхүү 49 хувийн худалдан авалтыг УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “луйвар”-ын шинжтэй болсон гэж үзэн ажлын хэсэг байгуулаад байгаа билээ. Түүнчлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийг өөрийнх нь мөнгөөр “Худалдаа хөгжлийн банк” худалдан авсан гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Тэрбээр “Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. 

 


Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүн



Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл огт байхгүй болсон. ТУЗ-ийн дарга хэн гэдэг нь ч ойлгомжгүй байна. Өнгөрсөн онд тус үйлдвэр 280 тэрбум төгрөг татварт төлж байсан бол энэ жил 20 тэрбумыг төлсөн. Ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Оюутолгой энэ жил татварт 244 тэрбум төгрөг төлсөн байна. Товчхондоо бол “Эрдэнэт”-ийн мөнгөөр “Эрдэнэт”-ийг худалдаад авчихсан юм биш үү гэдэг дүр зураг харагдаад байна. Энэ луйврыг илчилж, ард түмэнд мэдээлэл өгнө” хэмээж байсан юм. 

 

Тэгвэл өчигдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн өгсөн мэдээллийн мөрөөр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн болон албаны хүмүүс няцаалт өгч бодит тоо баримтыг үндэслэн ийнхүү ярьсан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн “Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуай “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан үнэн зөв бодит мэдээлэл өгөхөөр болсон нь энэ. Тодруулбал, оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 134 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг. Угтаа бол бид оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан. Энэ онд 20 тэрбумыг төлөөд байгааг

 

Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байх. 2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөс авлагатай явж ирсэн. Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөч ээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа. Энэхүү мэдээллээс болж “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах боллоо. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байхад та бүхэн битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна" гэлээ. Ямартай ч дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, компанийн эдийн засаг хүндрэлтэй байгаа ч “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлага болон улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлсээр байгаа аж. Тус үйлдвэр нь 2013 оноос 2016 оны эхний найман сар хүртэл улсын болон орон нутгийн төсөвт нийт 1.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ. Тодруулбал, 2015 онд 379 тэрбум төгрөг, 2016 оны эхний найман сарын байдлаар 134 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 351 тэрбум төгрөг буюу жил бүр 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсаар иржээ. Тэгэхээр тус үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг бүх үзүүлэлтээрээ 100 хувь давуулан биелүүлж байжээ гэдгийг дээрх баримтууд гэрчилж буй юм. Яг үнэндээ улстөрчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрийн удирдлагуудад олон дарамт шахалт ирж байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. 

 


Сангийн яамнаас Эрдэнэт үйлдвэрийг 2016 онд төлөх мөнгөө урьдчилж төлөхийг шаардсан албан бичиг

Үүний ганц жишээ гэвэл дээр Ц.Даваацэрэн дарга энэ онд төлөх ёстой байсан мөнгийг яагаад урьдчилаад төлөх болсон талаараа цухас дурдсан. Тэгвэл Сангийн яам тус үйлдвэрийг 2016 онд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 70 тэрбум төгрөгийг урьдчилж төлөхийг шаардсны дагуу “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр банкнаас өндөр хүүтэй зээл авч урьдчилан төлж байсан байна. Бодит нөхцөл байдал ийм байхад УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн олон нийтэд өгсөн мэдээллээс болж “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах болсон нь тус үйлдвэрийн ажилчдад хүндээр тусах болжээ. Ямартай ч үйлдвэрийн удирдлагууд улс төрийнхөө үйл ажиллагааг үйлдвэрийн ажилтай холбохгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн 49 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн ч гэсэн үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэдгийг ч дурдаж байсан юм.
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
2016-10-07
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2016-10-07
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-10-07
Зочин:
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-10-07
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2016-10-07
Зочин:
МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
2016-10-07
Зочин:
Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-10-07
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
2016-10-07
Зочин:
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
2016-10-07
Зочин:
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!
2016-10-07
Зочин:
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!
2016-10-07
Зочин:
Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-10-07
Зочин:
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар
2016-10-07
Зочин:
Оросууд Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
2016-10-07
Зочин:
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
2016-10-07
Lodoi:
Tegvel yagaad YIH hyral heleltsuulelgui hydaldah asyydliig yavagdav!!!Nyytsaar deed tuvshind Ts.Elegdorj V.Putind huset tavij bj l orsyyd 49 hydaldana orsyyd tov aziid ooriin noloolloo iim amarhan tavihgui huzuugui hun orond ni uy amalsan boldoo
2016-10-06
ZOCHIN:
TER TSAG CHINI UNGURSUN NAIZAA SHALGADGAA SHALGASAN YUN HULGAI GARAH VE YU YARIAD B.NA TSENTSEREEEN
2016-10-06
Шинжээч:
Юун улс төржилт вэ??? Наана чинь Эрдэнэтэд хуүгай гарсан уу? Үгүй юу?? гээд байхад цагдаа, шинжээчид хандахгүй дүүвүүлээд өнгөрөх гээд байх юм. Шалгалтаа л оруулаад хуулийн байгууллагадаа шилжүүлээч. Гаад эрдэнэтэд чинь 00-ийн цаас 5000 тбгрбгт хүргэж болдог шахааны өизнес олон жил цэцэглэж байна. Машин тоног төхөөрөмж авахад бол тэрбум турбумаар нь хусч болно. Одоо үүнийг шалгах цаг нь болсон.
2016-10-06