Мэргэшсэн жолоочийг ажилд зуучлана
2016-10-06

 

Мэргэшсэн жолоочийг ажилд зуучлах, ажил хайгч иргэдийг ажлын байраар хангах нэгдсэн өдөрлөг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж буй юм.

 

Ажил хайгчид С, Е ангилалтай мэргэшсэн жолооч байх ба бусад ангилалийн жолооч бол ажил олгогч байгууллагатайгаа тохиролцож гэрээ байгуулсаны үндсэнд ажил олгогч төлбөрийг дааж, Хөдөлмөрийн бирж дээр ажиллаж буй жолооны курсүүдэд суралцуулан цаашид ажилд авах юм байна. 

 

Суралцагч гэрээний дагуу ажилд орсоны дараа сургалтын төлбөрөө цалингаасаа өгөх боломжтой аж.

 

Жолооч нарыг нас харгалахгүй ажилд авах бөгөөд хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх шалгуур тавьсан байна. /Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллана/

Shuud.mn
Сонин хачин