Гал түймрийн улмаас гурван хүүхэд нас баржээ
2016-10-06

Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

 

Сүүлийн өдрүүдэд Өмнөговь аймаг болон нийслэлийн Багануур дүүрэгт 1,5,9 насны гурван хүүхэд гал түймрийн улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ.

 

Гал түймрийн гол шалтгаан нь пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь гал түймрийн аюулд хүүхэд өртөх эрсдэлийг бүрдүүлж буйг Онцгой байдлын газраас сануулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Arai denduu umaa UM MAANII BAD MI HUM HAIRAN HUUHDUUD EVII EVII
2018-04-14