Өмнөд Солонгосыг хар салхи дайрав
2016-10-06

Өмнөд Солонгосын Бусан, Улсан хотыг “Чаба” гэх хар салхи дайран өнгөрсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хар салхи 145 км/цагийн хурдтай дээрх хотуудыг дайран өнгөрсөн аж. Эрх баригчид иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалан, гамшиг болоод буй бүс нутгууд дахь сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байна.

 

Байгалийн гамшгийн уршгаар таван хүн амиа алдаж, 10 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон талаар албаныхан мэдээлэв. Бусан хотын ихэнх гудамж, талбай усанд автаж, иргэд хүнд нөхцөлд амьдарч эхэлжээ.

 

Аялал жуучлалын гол бүс гэгддэг Чежү аралд их хэмжээний үер бууснаар аялал жуулчлалын олон компани их хэмжээний алдагдал хүлээжээ. “Чаба” хар салхи Японыг чиглэн явж буй тухай АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин