Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртжээ
2016-10-06

 

Энэ сарын 1-2-нд Франц улсад болсон дугуйн засмал замын бөөн гараат 138 км-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тус тэмцээнд "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртжээ.

 

Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Швейцарь улсад болсон ханан тойргийн уралдаанд оролцож мөнгөн медаль хүртээд байсан. Ийнхүү тэрбээр хос мөнгөн медальтай боллоо.

 

Б.Тэгшбаяр энэ сарын 10-нд Катар улсын Доха хотноо болох засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
sain:
sain khuu amjilt
2016-10-07
Зочин:
good
2016-10-06