“Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй
2016-10-06

 

“Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтад ГХЯ-ны их танхимд боллоо. МСНЭ-ээс санаачлан зохион байгуулсан энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож,  сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй хариулсан юм.

 

Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй

 

-“Эрдэнэт үйлдвэрийн  тоос шороонд хутгалдаж явсан ажилчин байсан хүн бол би.   10 дугаар ангиа төгсөөд анх би тэнд ажилд орж, анхны цалингаа авч байсан. 1990 онд  “Эрдэнэт”-ээс Ардын их хурлын депатутаар сонгогдсон.“Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй. Нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр цаашаагаа сайн яваасай гэсэн сонирхол л бий.“Эрдэнэт”-ийн ард гурван том байгаа гэсэн яриа бий. Өмнөх парламентын үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь байхгүй, өнөөдөр Ерөнхийлөгч миний бие байна. УИХ-ын дэд дарга гэдэг бол дөрвөн томын нэг. УИХ-ын дарга мэдэгдэл хийнэ гэдэг дөрвөн томын нэг мэдэгдэл хийлээ гэж ойлгох хэрэгтэй. 

 

Үүнд гурван томын нэг байсан гэж би ойлгохгүй байгаа. Хувьчлал явагдаагүй, худалдан авалт явсан болохоор хувьцааны тухай асуудал байхгүй. ҮАБЗ-өөр энэ асуудлыг ярина, ярихгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Тийм учраас энэ асуудлыг ҮАБЗ-аар яриагүй.

 

Одоо нэг намын УИХ, Засгийн газар байгуулаад ажиллаж байна. МАН-д асуудлыг дангаараа хэлэлцээд явах боломжийг өгсөн.  Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч болон Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаж байгаа. Танил тал татсан зүйл надад ажиглагдаж байна.  Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, "Эрдэнэт" дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Хэрвээ буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Хууль бус юм хийж байгаа бол түүнд нь бололцоо олгоод сууж байгаа нь буруу байсан. Тэгэхээр би үүний ард улс орны эрх ашиг бодсон яриа байхгүй юм байна, цэвэр улс төийн улирал халахыг хүлээсэн юм байна.  Энэ бол цэвэр улс төр.  Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.

 

“Би сүхэн дор толгойгоо тавьж байна, сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг, Засгийн газар ямар ч хамаагүй гэх шиг.  Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл. Нэгнийхээ янзыг үзэх гэсэн, эсвэл дээшээ албанд мяраасан  үйлдэл. Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу дайрвал рейтэнг өсөөд байна гэж ярьдаг болж. Зарим нь рентиген гэж хардаг. Гэхдээ хувиа бодсон үйлдэл цаашаа явахгүй. Засгийн газрын 100 хоног өнгөрч байхад Сангийн сайд Б.Чойжилсүрэн юу хийсэн бэ. Юу ч байхгүй. Үүнээсээ хүмүүсийн анхаарлыг холдуулах гэсэн арга.  Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийг аврагчийн дүрээр сонгогчдын өмнө очино гэж тооцсон. Улс орноо бодсон өчүүхэн зүйл байхгүй. Үүний оронд амласан зүйлээ Б.Чойжилсүрэнгээс нэхэх хэрэгтэй.

 

"Эрдэнэт"-ийн 49 хувийг авах үйл ажиллагаа хэдийд эхэлсэн бэ гэж ярьж байна. Дүрмэн дээр нь байдаг л даа, 51 хувь дээр өөрчлөлт хийх худалдах бол 49-өөс асуух гэдэг ч юм уу. Миний байр суурь бол Монголын 51 хувь хөдлөхгүй шүү. Өөр улсад байгаа 49 хувиа яриад оруулаад ирж байгаа бол асуудал байхгүй. Манай Аж ахуйн нэгжийн тухай хуулийг муу гэдэггүй юм шүү. Өмнө гаргасан Сангийн сайдын тушаал буруу байгаа бол засаад явах. ОХУ-тай харилцаж байсан 49 хувиас буулгаж болохгүй, аж ахуйн нэгжийн тухай хуульдаа оруулаад явахад буруу юм байхгүй.

 

Да.Ганболд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон бол мөнгө санхүү хөрөнгө оруулалт энэ бүх чиглэлийг сайн мэддэг хүн. УИХ-д нээлттэй сонсгол хийх бол тайлбараа хийгээд л явах хэрэгтэй гэж бодож байна.

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай 10 гаруй удаа уулзсан. Өмнөх түүхийг харахаар хоёр жилд нэг удаа ч уулзаагүй тохиолдол бий. Хоёр улсын хамтын ажиллагаа хамгийн дээд түвшиндээ байгаа гэж харж байгаа. Манай хоёр орны харилцаа улс төрийн хувьд хамгийн дээд түвшиндээ байгаа.

 

Хоёр орны хооронд иргэд визгүй зорчдог болоод хоёр жил болж байна. Урагшаа явсаар нэг хотыг манай иргэд хөгжүүлсэн гэж ярьдаг. Хойд хөршийн маш олон иргэн Монголд орж ирдэг болсон, тэндээс хамтын ажиллагаа эхэлж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа эрчимтэй явж байгаа. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй яагаад уулзаж болдоггүй юм бэ гэж санал гаргаад уулздаг болсон. Гурван улс оролцоод 36 төсөл хэрэгжүүлэх боломжтой жагсаалт гаргасан. Ойлголцсон жагсаалт. Нэг зүйлийг би хүсэж байсан, төмөр замыг хос болгочих юмсан гэж. Урд хөрш маш том үйлдвэрлэгч. Орос, Хятадын хооронд бүх ачаа бараа Монголоор дайрч өнгөрдөг болох юмсан гэсэн итгэлцлийг бий болгох юмсан гэж ажилласан. Цаашаа энэ ажил хийгдэх байх гэж итгэж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг монголчууд үүр яваа.  Анх үүсээд явж байхад Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусыг авдаг байсан.  Хоёр орны хувьд гайхамшигтай бааз суурь. Эндээс цаашаа олон шинэ төсөл өргөжиж, ОХУ-тай олон шинэ салбарт хамтарч ажиллана.

 

Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Монгол, Оросын ард түмний харилцаа гайхамшигтай түүхтэй. Монголын ард түмний төлөө цусаа урсгаж явсан ард түмэн Орос. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж явсан улс Орос. Ямар улстай хамгийн ойрхон ажиллах вэ гэхэд 60 гаруй хувь нь ОХУ-тай ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг. Ямар улстай хамгийн ойр ажиллах вэ гэж асууханд ихэнх хүмүүс 1990 оноос хойш “ОХУ-тай ойрхон ажиллах ёстой” гэж хариулдаг.

 

Ажлаас халах үзэгдэл  коммунист субботник шиг болж байна

 

Ажлаас халагдсан тухай та бүхэнд маш их гомдол ирж байгаа. Энэ бол коммунист субботник шиг болж байна.  Олон хүнийг төрийн албанаас чөлөөлж байгаа тухайд хүмүүс гасалж байна. Бүр айдастай ажилдаа очиж байна. Машинаа лизингээр авчихсан байдаг.Цэвэрлэгч, мэргэжилтэн хэнийг ч голохгүйгээр жагсааж байгаад толгой дараалан хөөж явуулж байна. Захиргааны ерөнхий хуульд зааж өгсөн. Ийм байж болохгүй.Халах тусам төрийн албаны чадвар дордож байгаа. 20, 30 жил ажиллачихсан хүмүүс асар үнэтэй капитал. Тэр хүмүүсийг хөөж явуулаад шахааны хүмүүс оруулж ирэхээр төр хүчгүй болж байгаа.

 

Иргэдээс хүмүүс их бичиж байгаа, Ц.Нямдоржийн гар хөл хүрээгүй газар байхгүй боллоо, банк санхүүгийн салбарыг барилаа ч гэдэг юм уу. Энэ зүйлийг ард түмэн асуух ёстой юм.Сонгуулийн өмнөхөөс  амьдрал сайжрав уу гэхээр бүгд л дордлоо гэж байна. Өдөрт би 30 хонь зардаг байсан бол 3 хонь зардаг боллоо гэж.Коммунизм эргэж Монгол руу ирэхгүй, тийм зүйл давтагдахгүй.

 

Ийм зүйлээс бултах гэж чанга, чанга мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш ажил хийдэг цаг. Нэгдээд нийлээд ажилламаар байгаа юм. Одоо сонгууль дууссан, нэгдээд нийлээд ажиллая.Хагаралдах үйл явц хангалттай болсон, одоо боллоо. Бие биенээ гутаах оролдлого хангалттай явсан, одоо болио. Богино  хугацаанд нэгдэж нийлээд ажлаа хийгээд явах юм руу орох ёстой.Монголд ажил хийх чадавхийг дээшлүүлэх ёстой. Энд шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийх ёстой. Дуртай юмаа ярьж, татан буулгаж, нэгнийгээ татаж унагаж болсон.Ардчиллаас монголчууд эрх чөлөөний мэдрэмжийг авсан. Одоо тулгамдаж байгаа асуудлыг шийддэг, ажил хийдэг үндэстэн болох ёстой.Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс Монголын ард түмний нэг хэсэг. Хариуцлагатай зарчимтай ажиллах хэрэгтэй.

 

Монголын амьдралын 80 хувь нь хувийн хэвшил дээр явж байгаа. Ингэж төрийн гар хуруу багассан. 70, 40 мянгыг хасахаар төсвийн тодотголоор Сангийн сайдын оруулж ирсэн санал. Засгийн газар байгуулагдаад бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурь барьсан.Ц.Нямдоржийн шахаа, мөнгөний хүч Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй.Иймэрхүү байдлаар хуйвалдах, цаг, сэдэв хүлээж улс төр хийдэг юмаа болих хэрэгтэйБанктай холбоотой асуудлыг чөлөөлөх, хоёр дахь зах зээлийг бий болгох. Хувийн аж ахуйн нэгжүүд нэг хүний өмч байхаа больё, Монголын ард түмэнд хувьцаагаа зар, Засгийн газар, УИХ-ын зүгээс ажлаа хий, хуулиа батал.

 

Засгийн газар төсвөө оруулаад ирдэг. Засгийн газар олон их үүсвэр хайж байгаа байх гэж боддог. УИХ нь дураараа тэлж байдаг, баталсны дараа дандаа тодотгож байдаг. Сахилга бат гэдэг юмыг ОУВС-ай хэлэлцээр хийж байгуулахгүй л юм бол эндээс гарахгүй. Мөнгө зээлж магадгүй, 2, 4 тэрбум гэж та нар бичээд байна.Өмнөд хөрштэй ганц биш, БНСУ, хойд хөрш, Европоос Герман байж болно. Мексик АНУ-тай ярьж байгаад эдийн засгаа босгоод ирсэн туршлага байна. Явж, явж байгаад нэг орон дээр тунаж магадгүй. Хөнгөлөлттэй хүүгээр сольж болно.Улстөрчид мөнгө харахаар үнэхээр хариуцлагагүй болдог.

 

Э.Бат-Үүлийг баатар болтол нь дэмжсэн, цаашид ч дэмжинэ

 

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй. Хянаж байгаа улс нь ч үүнийг сайн харж байгаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эзнийг олоход бид бүхэн туслах ёстой.

 

Хэрэг шүүхийн шатандаа очиж, шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж харж байна.  Би хяналт тавьж байгаа хүний хувьд Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Э.Бат-Үүлийг би үргэлжид дэмжиж ирсэн, баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ.С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байх ёсгүй, хэлмэгдүүлэх ч ёсгүй.

 

Би Малыш Энхтөвшинтэй сая С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж явахдаа анх удаа таарсан. 10 хэдэн жил огт таараагүй. Тэр бол худлаа.

 

Төрийн тансаглалыг хасах хэрэгтэй

 

Төсвийн урсгал зардал хасаж болж байгаа. Жил бүхэн миний төсвийг хассаар энэ жил 4 тэрбум болсон. 12 тэрбум байсныг гурав дахин бууруулсан. Ерөнхийлөгч ингэж бууруулж болж байна. Тэгэхээр хүнд суртал нэмсэн зардлыг хасах ёстой.Өрөөг нь л хасаад байх хэрэгтэй. Элчин сайд З.Алтай надад хэлж байсан, парламентын гишүүн нь өрөөгүй, хуралдаа орж ирчихээд гараад явдаг гэж. Ер нь төрийн тансаглалыг хасах хэрэгтэй.

 

Том төслүүдээ хөдөлгөх нь зүйтэй. Засгийн газрыг дэмжиж ажиллах ёстой.  Ерөнхий сайдыг ажлаа хийх эрх мэдлээр хангах хэрэгтэй.Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалаа ажил хийлгэдэг болгоё, хугацаан дээр нь таван жил ч болгож болно.

 

Задарсан эрх чөлөө ярьдаг, шүүмжилдэг зүйл хангалттай. Хэвлэлийн эрх чөлөө, хүн үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрх чөлөө хумигдахааргүй болсон. Хийдэг, бүтээдэг чадамжийг заавал дээшлүүлэх ёстой.Одоо ажил хийдэг цаг. Ард түмэн хариуцлага шаардаж байна. Хийнэ гэсэн бол хийдэг

 

АН-д шинэчлэл хийе гэсэн хүн бүрийг би дэмждэг

 

АН-ын  шинэчлэлийн тухайд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Юу хийх вэ гэдгээ тодорхой болох, дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн, үүнийгээ аваад явах  чадамжтай бүтэц бий болгох ёстой.АН-ын ялалтад олон мянган гишүүний оролцоо байсан.АН-д шинэчлэлийг хийнэ гэж надад олон хүн орж ирсэн, таны дэмжлэг хэрэгтэй байна гэдэг, би дэмжинэ  л гэсэн. Хуваагдал бол АН-ын сүүлийн сонгуулиудад ялаад байсны шалтгаан. Муу зүйлээсээ аль ч нам нь салах хэрэгтэй.

 

Монголын төрд залгамж чанар байхгүй гэдгийг эрх баригчид тунхаглалаа. Баталсан  5 хуулийг буцаалаа. Өмнөх УИХ-ын алдаа нь хуулиудад редакцийн найруулга хийгээгүй юм билээ.  Баталсан байгаа хуулийг хогийн цааш болгож чадна гэж байна. Энэ бол гаднаа ч, дотроо ч нэрээ унагасан.  Энэ үйлдлийг Ц.Нямдорж оройлж хийсэн. Би хууль хяналтын тогтолцоог шинэчилж, болохгүй бүтэхгүй байгааг засахын төлөө зүтгэсэн. Ерөнхийлөгч болоод  “Та шүүхэд итгэдэг үү” гэхэд 20 хувь нь итгэдэг гэж байсан, одоо 60 хувь нь шүүхэд итгэдэг болсон гэдэг болсон байна лээ.Шүүхэд байгаа бүхэн сайн байгаа гэж би хэлэхгүй, хамгийн гол өөрчлөлт нь таван хуульдаа байгаа.Аяганы алгаас  адуу алга гэж ярьдаг тийм байдал руу ормооргүй байгаа юм.Оруулах ёстой өөрчлөлт байгаа бол тэрийгээ оруулаад гүйцээгээд хийгээсэй. Аливаа улстөрийн хүчин явахад ард нь зөв институт, зөв хууль, зөв соёл үлдэх ёстой.

 

Гүйцэтгэх засаглалыг чадваржуулахад өөрчлөлт хийх хэрэгтэй. Бидэнд сахилга бат хэрэгтэй. Тэр хууль Үндсэн хуулийг өөрчлөхөд сахилга батыг бий болгож өгсөн. Үндсэн хууль гэдэг бол Монгол Улс гэсэн үг.

 

Засгийн газар, эрх баригчид Оффшор дансны тухай хуулийг оруулж ирж, төрийн албан хаагч оффшор данстай байхыг хориглох хэрэгтэй.

 

Бидэнд боломж  нэг л удаа  олдоно

 

Би Монгол Улсын маргааш хийх ажилд санаа зовж байна. Түүнээс бус миний өнгөрсөн явж ирсэн зүйл хамаагүй. Ажил хийх улс байвал би зүтгэнэ. Хүмүүсээ ажилтай болгоход юу хийх шаардлагатайг би мэднэ.

 

Нүүрс үнэ хүрч, боломжтой байгаа дээр төслөө хөдөлгөөсэй гэж бодож байгаа. Өнөөдөр эдийн засаг хүндэрлээ, хэцүү байна гэдэг. Өмнөх Засгийн үед хэтэрхий их талсан байдлаасаа болоод алдсан.  Зарим нэг боломж Монголд нэг л удаа олдоно.

 

Төмөр замаа ав гэж байхад нэг л удаа олдсон боломж.Монгол Улс төвийг сахисан улс гэдгээ ҮАБЗ-өөр тунхагласан.Зөв үзэл бодол, зөв үйл ажиллагаа урагшаа явах ёстой.  Ер нь аливаа албан тушаалтан явахад цаана нь зөв хууль, зөв институци үлдэх ёстой.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
26 jiliin tyrsh hiisen ium aa l neg sain harchih.Umssun hyvtsasaa ch solij chadahgyi l baina.
2016-10-07
Зочин:
Ynen ium yzeegyi yadyy baisnii har gai.
2016-10-07
hahha:
Go to HELL gej helekhed bagadana
2016-10-07
aasasa:
Ene ug odoo Eronkhiilegch hunii amnaas garlaa gejuu Hudlaa bailgui
2016-10-07
Зочин:
Битгий шаа
2016-10-07
Зочин:
Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зарцуулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь.
2016-10-07
Зочин:
Ynen ium yzeegyi yadyy baisnii har gai.
Зочин:
Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зарцуулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь.
2016-10-07
Зочин:
Эрдэнэтийг луйварыг хамгаалж зовтгож Нямдоржийг муулж бичсэн хун болгон Эрдэнэтийн луйварт хамааралтай гэмт хэрэгтэнгууд Зочин,
2016-10-07
Зочин:
Эрдэнэтийг луйварыг хамгаалж зовтгож Нямдоржийг муулж бичсэн хун болгон Эрдэнэтийн луйварт хамааралтай гэмт хэрэгтэнгууд Зочин,
2016-10-07
жамуух:
Өлсөж үхэх дөхөж орсуудыг хөөж гаргаа биздээ одоо болхоор орсуудад яасан сайн болчихоо бэ энэ естой тэнэгтэж өгөх юмаа төр самарч хаячихаад энний байгаа хугцаанд хичнээн ч сайн хүмүүс үхэвдээ ард түмнийг тэнэг гэж боддог юмуу хаашаа юм
2016-10-06
Зочин:
Ц.ЭЛБЭГДОРЖЫН МӨСӨН УУЛЫН ОРОЙ Ч ЦУХУЙЖ БАЙНА ДАА. ҮҮНИЙ АРААС С.БАЯРТАЙ НИЙЛЖ РИОТИНТОГООС ОВОО МӨНГӨ ШАНТААЖЛААД БАЙСАН Н.ЭНХБАЯРЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙГААД ЗАРСАН ОЮУТОЛГОЙН АСУУДАЛ БОСЧ ИРНЭ. 4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСТЭЙ, 50 НОЁН УУЛ ШИГ АЛТТАЙ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ 3-Т ОРЖ БАЙГАА ОРДЫГ АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭЖ ӨНГӨРӨӨХ ОРД МӨН ҮҮ.
2016-10-06
zochin:
Erdenetiin ard Xurts Ganbold Elbegdorj Enxbold Erdenebileg
2016-10-06
Зочин:
Тарваган хүнээс нямдорж альч талаараа 1000 дахин илүү гэдэгт эргэлзэхгүй. Ерөнхийлөгч бодчоод чамайг шүүх л болнодоо харжл байгаарай. Ямартаал чам шиг худал ярихгүй хулгай хийхгүйдээ.
2016-10-06
Зочин:
Худлаа яридаг байсанаа одоо хулгайч болжээ . Одоо л улсаа бодож гэнэ. Ерөнхийлөгч байсан 8 жтлп дорвитой хтйсэн юм харагдахгүй л байнө дөө. Чадсан нв олон одон мепал гардуулж олон орноор доншуучилж улсын хөрөнгө барлаадаа.
2016-10-06
өвгөн:
хамж шимээд сайхан хэлжээ гэхдээ энэ нь яг цагаа олсон монголын ерөнх-ийн чухал асуудал уу яриад ихэхээр эсрэг хийсэн байдаг золигт гармар даа, их сонирхол байгаа л юм ба. хэрэгэтэй үедээ АНУ-д гардаг хүнд мөнгө хэрэгтэй болсон бизээ ойлгож ба аа
2016-10-06
өвгөн:
хамж шимээд сайхан хэлжээ гэхдээ энэ нь яг цагаа олсон монголын ерөнх-ийн чухал асуудал уу яриад ихэхээр эсрэг хийсэн байдаг золигт гармар даа, их сонирхол байгаа л юм ба. хэрэгэтэй үедээ АНУ-д гардаг хүнд мөнгө хэрэгтэй болсон бизээ ойлгож ба аа
2016-10-06
ард:
Ярих ч гэж хошгируулах юм
2016-10-06
Зочин:
Худалч байсан хулгайч болж дээ
2016-10-06
зочин:
Ард түмний хараал идэж үхмэр.
2016-10-06
citizen:
go to hell
2016-10-06