Монгол, Японы стратегийн түншлэлийн хөтөлбөрийг хэлэлцлээ
2016-10-06

 

Шадар сайд  У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл дэх Японыг хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Коичи Хасэгаватайг хүлээн авч уулзлаа

 

Уулзалтаар  Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж, энэ хүрээнд Япон улстай уламжлалт найрсаг харилцаагаа ирэх 4 жилийн хугацаанд хэрхэн эрчимжүүлэх талаар яриа хэлэлцээ хийв.

 

“Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтын ажиллагаа хөгжсөний 25 жилийн ойн баяр болж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц,хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий 270 гаруй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж иржээ. Үүний бодит жишээ бол Монгол Улсын эдийн засагт тулгараад буй богино хугацааны хүндрэлийг даван туулах, төсвийн алдагдлыг нөхөхөд АХБ-аас 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн явдал юм.

 

“Өнгөрсөн хугацаанд Япон Улс нь Монгол Улсад 1990 оноос хойш нийт 1.6 тэрбум ам долларын санхүүжилтээр нийгэм, дэд бүтэц, хөдөө аж ахуй, санхүү зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлсэн. Мөн, АХБ-аар дамжуулж ядуурлыг бууруулах, инноваци, дэвшилтэд технологийг дэмжих зорилго бүхий итгэлцлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр  Монгол Улсад нийт 60 гаруй сая ам.долларын 33 төслийг амжилттай хэрэгжүүлж, 5 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Эдгээр төслүүд нь бусад улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдэд туршлага хуваалцсан тэргүүний жишиг төслүүд болж байгааг дурдахад таатай байна. Тус сангийн хамгийн том хүлээн авагч орон нь Монгол Улс гэдгийг цохон тэмдэглэхийн ялдамд тусгайлан талархал илэрхийлмээр байна. Энэ завшааныг ашиглан АХБ болоод Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсын том хоёр хандивлагч гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсын хөгжлийг үргэлж дэмжиж ирсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн шадар Сайд У.Хүрэлсүх хэлж байлаа.

 

Азийн хөгжлийн банк (АХБ) нь Ази, Номхон далайн бүс нутагт байрладаг хөгжиж буй гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, хурдасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллага юм. Банкны гол зорилго нь Ази, Номхон далайн бүс нутагт байрлаж байгаа улс орнуудын ядуурлыг бууруулах явдал юм. Тус банк нь 67 гишүүн оронтой, үүнээс 48 нь Ази, Номхон далайн бүсийнх ба бусад нь Европ, Америк тивийн орнууд юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hoerdmol geree
2016-10-07
Зочин:
Гүжирдэнэ гүжирдэнэ гэхэд ингэж гүжирдэж ч болохгүй байх аа. Энэ зураг дээр япон хүн алга л байна ш дээ. Аль эсвэл Хүрэлсүх нэрээ өөрчилчихсөн юм биш биз?
2016-10-07
anduursan uu:
buruu zurag uu, mongol deeltei evrop hyn yaponiig hariuzdag bolson um baihdaa,,,,deel ni goe zohijee
2016-10-06
Zero:
Bi gaihaad l dahin dahin Haraad bailaashdee
2016-10-06
Зочин:
Ene zurag zuv uu? Unen hariutslagagui humuus shuu
2016-10-06
Зочин:
YAPONUUD KHEZEENEES SHAR USTEY , EUROP TSARAYTAY BOLCHIKHSON YUM BE?
2016-10-06