Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ
2016-10-07

 

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран При тэмцээн үргэлжилж байна Тус тэмцээнд манай улсын тамирчин Д.Амартүвшин, Д.Алтансүх нар зодоглосон.

 

Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанаар эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн барилдаан боллоо. Тус барилдаанд зодоглосон ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдахь барилдаанаар Азербайжаны бөхийг ялан хэсгээ тэргүүлж, хагас шигшээд ялгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөөх барилдаанаа ДАШТ-ий хүрэл медальт Японы Кенго Такаичид хийж ялагдал хүлээв. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны С.Нуриллаевыг юүко үнэлгээгээр яллаа.

 

Харин тэмцээний 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт гавьяат тамирчин Д. Амартүвшин зодоглосон. Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны бөхийг ялсан ч Словен, Узбекстаны бөхчүүдэд ялагдснаар тавдугаар байр эзэллээ.

 

Жүдо бөхийн Ташкентын "Гран при" тэмцээнд нийт 15 орны 139 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин