Монголд Актуар тооцоолол хийх мэргэжилтэн шаардлагатай байна
2016-10-07

 

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү манай оронд хүрэлцэн иржээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
 

-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас Нийгмийн даат­га­лын үйл ажиллагааны ча­дав­­хийг бэхжүүлэх төслийг хэрэг­жүүлэх болжээ. Төсөл хэрэг­жүүлэх болсон шалтгааны та­лаар­хи асуултаас ярилцлагаа эхлэе?

 

-Монгол Улсын Нийгмийн даатгалын системийг  Японтой харьцуулахад, харьцангуй эрт хэрэгжиж эхэлсэн  байдаг. Тодруулбал, социализмын үед  малчин, ажилчин гэдгээс үл хамааран бүх хүмүүс нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг байсан гэдэг.

 

Харин нийгмийн өөрчлөлтийг дагаад нийгмийн даатгалын системд ч өөрчлөлт орсон. Монгол Улс социализмаас зах зээлийн эдийн засагт шилжиж орсон тэр үеэс албан журмаар хамрагддаг Нийгмийн даатгалын тогтолцоо өөрчлөгдөж, сайн дураар даатгуулах даатгалын хэлбэр бий болсон.

 

Гэтэл өтөл нас хүртлээ нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй  малчид яаж тэтгэвэр авах вэ. Мэдээж энэ асуудал  Монголын Засгийн газрын санаа зовоосон асуудлын нэг байсан болов уу гэж бодож байна.  Ер нь тухайн орны өөрийн хэв маягаас хамаарч нийгмийн даатгалын систем харилцан адилгүй хэрэгждэг. Европын ихэнх орнуудад үйлдвэрлэл, аж ахуй хөгжсөн байдаг тул байгууллагын ажилтны хувиар ихэнх иргэд нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

 

Гэтэл Японд ямар нэг байгууллагад ажилладаг эсэхээс үл хамааран, 20-60 насны бүх хүн шимтгэл төлдөг гэдгээрээ онцлог юм. Японы нийгмийн даатгалын системийн туршлагаас Монголын хөрсөнд буулгаж болох ижил төстэй талыг нь ашиглах,  үйл ажиллагааг сайжруулах хүсэлтийг Монголын Засгийн газар Японы Засгийн газарт тавьсны дагуу төсөл хэрэгжих эхлэл нь тавигдсан хэрэг.

 

-Тодруулбал?

 

-Монголд 65-аас дээш насныхан буюу хүн амд эзлэх өндөр настнуудын хувь өнөөдрийг хүртэл таван хувиас дотогш байсан.  Гэтэл насжилтыг урт хугацаанд авч үзвэл, 2100 он гэхэд  Монголын хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш насныхан болох  хандлага ажиглагдаж байгаа. 

 

Европын орнуудын хувьд  өндөр насжилтын хэмжээ аажимдаа нэмэгддэг байхад Азийн орнуудад насжилт хурдацтайгаар  нэмэгдэж байна. Жишээлбэл, Япон байна. 60 жилийн өмнө тус улсын хүн амын 43 хувийг залуус эзэлж, залуусын орон гэгддэг байлаа. Харин одоо тэтгэврийн насныхны хүн амд эзлэх хувь огцом нэмэгдсэн.

 

Монголд ч гэсэн  өндөр насжилт нэмэгдэнэ. Тиймээс үүнтэй холбогдуулан Япон улсын өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн Нийгмийн даатгалын тогтолцооны ач холбогдлыг сурталчлан таниулах нь  төслийн нэг зорилго юм. Японы даатгалын тогтолцоонд өнөөдрийг хүртэлх хугацаанд алдаа оноо, амжилт аль аль нь  байсан.  Төсөл хэрэгжсэнээр  Японы Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын газрын холбогдох мэргэжилтнүүд Монголд ирж ажиллахаар болсон.

 

Даатгуулагч иргэн нийгмийн даатгалын шимтгэлдээ хэдийг, хэрхэн төлөх, ямар хэмжээний тэтгэвэр тооцуулж авах вэ гэх мэт тооцоолол хийх өдөр тутмын үйлчилгээг сайжруулах, ажилтнуудыг чадавхижуулах шаардлага байгааг уламжилсан юм. Тиймээс яг энэ үйл ажиллагааг хариуцан ажилладаг мэргэжлийн хүмүүс Монголд ирж ажиллаж байна.  

 

-Төсөл хэдий хэрийн хугацаанд үргэлжлэх вэ?

 

-Төсөл энэ оны тавдугаар сард эхэлсэн.  Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.

 

-Одоогоор төсөл аль үе шатандаа явж байна вэ?

 

-Төслийн хүрээнд таван чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын хэлтсүүдийн үйлчлүүлэгчдийг угтан авах үйлчилгээг сайжруулна.  Хоёрдугаарт, тухайн үйлчлүүлэгчийг хүлээлгэхгүйгээр асуудлыг нь хурдан шуурхай шийдвэрлэх, нөгөө талаас ажилчдаа  эрхэлсэн ажлаа цагт нь багтааж үр дүнтэй хийж гүйцэтгэх чадавхийг нь сайжруулна.  Мөн байгууллагын нийт ажилчид болон  шинэ ажилтанд зориулсан сургалтын агуулга, хэлбэрийг  системтэйгээр сайжруулах ажил хийгдэнэ.  Дөрөв дэх чиглэл нь актуар тооцоолол  хийх мэргэжилтнүүдийг бэлтгэн,  чадварыг нь сайжруулах явдал юм. 

 

Эцэст нь олон нийтэд таниулах сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Монголд хөдөлмөр эрхэлж буй хүн бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэхдээ төлсөн мөнгө нь хаана байршиж, юунд зарцуулагддаг талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг нь анзаарагдсан.

 

Тиймээс төслийн хүрээнд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НДЕГ-ын ажилтнуудыг Японд сургалтад хамруулж, энэхүү  салбарын үйл ажиллагаа хэрхэн явагддагийг бодит байдал дээр нь үндэслэн таниулж, сургана. Нөгөө талаар, Японы мэргэжилтнүүдийг Монголд урьж, сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгоосой гэж хүсч байна. Японы баримталдаг нийгмийн даатгалын тогтолцоог Монголд  шууд хэрэгжүүлнэ гэсэн үг биш. 

 

Салбарын мэргэжилтнүүд өөрийн орныхоо онцлогт тохируулж, хэрэгжүүлж болохуйц туршлагыг нь өөрийн улсын бодлоготойгоо уялдуулах юм.  Түүнчлэн, бид зөвхөн зааж сургах гэж ирээгүй.  Танай улсын нийгмийн даатгалын тогтолцооноос ч сурах зүйл их бий. Харилцан суралцаж хамтран ажиллана гэж ойлгож болно.

 

-Мэргэжлийн зарим хэллэгийг жирийн уншигчид ойлгохгүй.  Та актуар тооцооллын талаар энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

 

-Хүн 50 жилийн дараа хэдэн настай байх вэ гэдгээ хялбар  тооцож чадна.  Түүнчлэн, 50 жилийн дараа тэтгэврийн насныхан хэд байхыг ч энгийнээр тооцож болно.

 

Харин тэр үед тэтгэвэр олголтод зориулж хэдий хэрийн хуримтлал бүрдүүлэхийг актуар тооцоо гэдэг. Тэтгэвэр гэдэг тэтгэврийн насанд очиход л  шийдэгддэг асуудал биш. 50 жилийн дараа тэтгэвэр олголтод шаардагдах хөрөнгийг одоо хэрхэн цуглуулах вэ гэдгийг төсөөлөн, тооцооллыг боловсруулах шаардлагатай. Тиймээс нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэхийн тулд  актуарчдыг зайлшгүй бэлтгэх ёстой.

 

-Актуар тооцоолол хийх чадвартай мэргэжилтнүүд манайд хэчнээн  байдаг юм бол. Төслийн хүрээнд хэчнээн тооны мэргэжилтнийг сургана гэж тооцоолсон бэ?

 

-Монголд актуарчид хэд байдгийг тодорхой хэлж мэдэхгүй юм. Гэхдээ цөөхөн байдаг гэж дуулсан юм байна.  Тэтгэвэр гэдэг урт хугацаанд авч үздэг нарийн тооцоолол бүхий  тогтолцоо. Жил бүр шимтгэлийн хэмжээ ихэсч, багасах тохиолдол гарна. Тиймээс л актуар тооцооллыг өндөр төвшинд хийх чадвартай мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байдаг юм.

 

-Төсөл хэрэгжүүлж эхлэхийн  өмнө Монголын Нийгмийн даатгалын  үйл ажиллагааны талаар судалгаа хийж үзсэн үү. Иргэд энэ талаар хэр үнэн бодит мэдээлэлтэй байдаг бол?

 

-Манай төсөл дээр 6-7 хүн ажиллаж байгаа. Нийт иргэд салбарын үйл ажиллагааны талаар ямар ойлголттой байдаг талаар бид одоогоор Улаанбаатар хотын зургаан дүүрэгт сэтгэл ханамжийн судалгаа явуулж байна. 

 

этгэврийг ихэнх хүмүүс өндөр насанд хүрэхээрээ улсаас авдаг тэтгэмж гэж ойлгодог. Гэтэл энэ нь зөвхөн өндөр насны биш, өвчин эмгэг, осол гэмтэл, нас баралтын улмаас эдийн засгийн, амьдралын хүнд байдалд орохоос сэргийлэх нийгмийн хамгаалал байдаг. Тэтгэврийн тогтолцоо өндөр настнуудын орлогын баталгаа болох хэдий ч, залуу үеийнхэнд ч хамааралтай. Тухайлбал, 100 сая төгрөгийг хэр хугацаанд цуглуулах вэ. Сар бүр 10 мянган төгрөг хуримтлуулна гэвэл 10000 сар буюу 830 жил шаардагдана.

 

Тэгвэл 10 мянган хүн тус бүр 10 мянган төгрөг цуглуулбал, 100 саяын  хуримтлал шууд л бүрдэнэ.  Улмаар хуримтлал үүсгэсэн хүмүүсийн  хэнд ч амьдралын хугацаанд нь гэнэтийн өвчин зовлон тохиохыг үгүйсгэх аргагүй. Малчид  морь, тэмээнээс унаж гэмтэх, авто осолд  орж болно шүү дээ. Энэ бүх эрсдэлд  энэхүү хуримтлалаас  зарцуулна гэж бодох хэрэгтэй.

 

Гэхдээ хуримтлал бий болгох нь улсын бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа байх учиртай. Үүнийг хэн нэгэн компани,  хувь хүн үүсгэх боломжгүй. Иймд нийгмийн даатгалын шимтгэл  төлж байгаа, тэрхүү үйлчилгээг  авч буй  бүх хүн зөв ойлголттой байвал улсын хэмжээнд том хуримтлал болж чадах юм.

 

-Японд хэдэн наснаас тэтгэвэр авч эхэлдэг вэ. Энэ талаар сонирхуулахгүй юу?

 

-Японд 65-аас дээш насны иргэн тэтгэвэр авч эхэлдэг.  Эрэгтэй, эмэгтэй хамаарахгүй.  Олон жилийн өмнө  55 нас хүрсэн иргэн тэтгэвэр авдаг байсан.  Харин эдүгээ насжилт нэмэгдсэн, 55 насанд хүрсэн хүн хөдөлмөрийн чадвараа хадгалсан хэвээр байгаатай холбогдуулан тэтгэврийн насыг 65 болгон өөрчилсөн юм.

 

-Засгийн газраас өндөр настнуудын тэтгэврийг жил бүр нэмэх асуудлыг хэлэлцдэг. Харин танай улсын нийгмийн даатгалын тогтолцоонд энэ мэт арга хэмжээ байдаг уу?

 

-Аливаа улсад  иргэд нь нийгмийн даатгалын шимтгэлээ бага төлж, их тэтгэвэр авахыг хүсдэг. Японы хувьд тэтгэврийн насанд хүрэхэд өндөр тэтгэмж авахын тулд, сард хэдий  хэмжээний шимтгэл төлөх ёстой гэдгийг анхнаас нь тооцсон байдаг.  Шимтгэлээ хэр хэмжээнд төлнө, тэр нь насан туршдаа авах тэтгэмж болно. 

 

Мэдээж боломжийн хэмжээний тэтгэвэр тогтоолгочихвол амьдралынх нь баталгаа болдог учир өндөр настнуудын хувьд тэтгэвэр нэмэгдэхэд таатай хандалгүй яах вэ. Гэхдээ тэр хүний тэтгэврийг олгохын тулд залуу үе, хөдөлмөрчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг өсгөх шаардлагатай болно. Гэвч энэ нь эсрэгээрээ шимтгэл төлөгч иргэдэд хүнд ачаа болох нь бий. Жишээлбэл, би нэг компанид ажилладаг гэж бодъё. Гэтэл нийгмийн  даатгалын шимтгэлийг  бусдаасаа хэт өндөр ногдуулаад байвал тэнд ажиллах нь хүндрэлтэй санагдаж мэднэ. 

 

Иймээс л мэргэжлийн актуарчид хэрэгтэй. Ирээдүйд хүн бүр тэтгэвэрт гарах нь тодорхой.  Харин тэр үед хэр хэмжээний хуримтлал хэрэгтэй болох, хэдий хэрийн мөнгийг тэтгэвэрт зориулж, хэчнээн жилийн өмнөөс хэр хэмжээний шимтгэлээр хуримтлуулах вэ гэх мэт орлого зарлагын тэнцвэрийг сайтар тооцож гаргах шаардлагатай.  Актуар зөвхөн өнөөдөр, маргаашийн асуудлыг  биш,  урт хугацааны тооцооллыг гаргадаг учир маш их ач холбогдолтой.

 

-“Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл” Азийн орнууд дундаа зөвхөн Монголд хэрэгжиж байна уу. Өмнө нь өөр улсад хэрэгжүүлсэн туршлага бий юу?

 

-Азийн улс орноос төслийг хэрэгжүүлж буй анхны улс нь Монгол. Дээр нь ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилттэйгээр нийгмийн даатгалын чиглэлээр хэрэгжиж  буй анхны төсөл байгаа юм.

 

-Төсөл дөрвөн жил үргэлжилнэ гэсэн. Дөрвөн жилийн дараах үр дүнгийн талаар та ямар төсөөлөлтэй байгаа вэ?

 

-Төсөл хэрэгжихээс өмнөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн тоо хэд байсан, хэрэгжсэний дараа  хэд болсон бэ гэдгээр төслийн үр дүн  тодорхойлогдох болов уу.  Гэхдээ  зөвхөн шимтгэл төлөгчийн тоог нэмэгдүүлэхийн тулд л төсөл хэрэгжүүлж байна гэж ойлгох нь өрөөсгөл юм.  Бид өнөөдөр 10 байсан тоог 20 болгоход анхаарлаа төвлөрүүлэхгүй. Хэрэв ингэж хандвал Монгол улсын нийгмийн даатгалын  тогтолцоог хэрхэн зөв удирдах,  Монгол Улсын өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан цаашдаа яаж тасралтгүй зөв, оновчтой  хэрэгжүүлэх вэ гэдэг асуудалтай уялдахгүй  байх. Мөн нийгмийн даатгалын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг мэргэжилтнүүдийн ур чадвар хэрхэн дээшилснээр төслийн үр дүнг  хэмжиж болно.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Jeff Michael:
Сайхан өдөр ТА зээл хэрэгтэй юу? Та зээлийн ямар ч төрлийг авах сонирхож байна вэ? Та санхүүгийн санаа зовж байна уу? Эсвэл та өр, төлбөрөө төлж зээл хэрэгтэй вэ ?, и-мэйл Бид хамгийн их нь 100 сая доллар 5,000.00 ам.доллар наад зах зээл өгөх хэзээ нэгэн цагт тэр 2 -ийн бага хүүтэй зээл шаардлагатай байгаа хэнд зээл өгөх гэж байгаа, фунт, евро, сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барина уу и-мэйлээр jsemkffloaninvestmentgmail.com Сонирхсон зээлийн өргөдөл гаргагч нь бөглөж, шилжүүлэх боловсруулах доор borrowers зээлийн мэдээллийг буцаж байна Зээлдэгчийн мэдээлэл Бүтэн нэр...................... НАС ............................. Гэрлэлтийн байдал .................. Холбоо барих хаяг ................ Улс ......................... Гар утас .......................... Мэргэжил ..................... Сарын орлого......................... Шашин .............................. Ойрын хамаатан....................... ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ Зээлийн талаар Шаардлагатай хэмжээ .......... Зээлийн хугацаа ...
2016-10-18
Jeff Michael:
Сайхан өдөр Таны өрийг нэгтгэн? таны гэрийн зээл авах уу? Ямар ч зээлийн шалгах? Тиймээ чи чадна... Та санхүүгийн эелдэг дарангуйлах болон нэгтгэх зээл хэрэгтэй байна, ярьж, танд туслах гэж болно. Та ядуу үхэх байх хэрэггүй мөн чимээгүй, бид таны бүх өрийг нэгтгэн шийдвэрлэх энд байгаа чинь 2 нь бага хүүтэйгээр санхүүгийн нөхцөл байдал. Бид нэгтгэх зээл танд туслах гэж Хувийн зээл Бизнесийн зээл Нүүр хуудас зээл Нэгтгэх зээл Машин Санхүү € 2,000 хүртэл € 100,000.000 боломжтой Яаралтай сан нь бидний хувьд jsemkffloaninvestmentgmail.com Бүхний компани захиа холбоо барина уу танд туслах, эелдэг зээл нь таныг дэмжин туслах болно .. түүний нэг өдөр цалин гарч нэг өдөр зөвшөөрөл .. зүгээр л 1 2 цаг. Үйлчлэлийн үед бид Jeff Michael
2016-10-18
Зочин:
hjjuuybc
2016-10-07