Дуут дохионы зөвшөөрлийг хуурамчаар үйлджээ
2016-10-07

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгуулжээ.

 

Энэ аяны хүрээнд нийтдээ 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд дуут дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчлийг илрүүлсэн байна.

 

Холбогдох журмыг зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хурааж, хуулийн дагуу 78 жолоочийг нийт 4 сая 272 мянган торгуулийн арга хэмжээ авч, дүүргүүдийн замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зөв байна:
Дуут дохио хангинуулсан сагсуу юмнууд зөндөө байдаг, урсгал сөрнө, их хурдтай давхина, дүрэм журам зөрчинө. Цагдаагийн машин бол бүр дураараа, уг нь цагдаа дүрмээ ягштал барьж байж бусдад шаардлага тавина даа. Иймэрхүү юмыг сайн цэгцэлвэл, том юм ярих биш иймэрхүү хүн бүхний нүдэнд харагдаж мэдрэгдэх жижиг зүйлүүдийг эмхэлж цэгцлээд байвал тэр нам, улс төрчийн нэр хүнд өсөөд л байна. Ер нь түргэний машин, төрийн 3 өндөрлөгт л тусгай дохио байвал болоо. Цагдаад байдаг тэгэхдээ үргэлж хангинуулж, сагсуурч дүрэм зөрчиж, түрэмгийлэх бол арга хэмжээ авах хэрэгтэй, тэр албан тушаалтанд
2016-10-08
Mongolmaa:
Za daa zarim neg surguuliin zakhiral zakhiin boss uud ch duut dokhio khereglej baigaa shuu dee shalga sain shalga
2016-10-08