Хар салхи 300 хүний аминд хүрчээ
2016-10-07

Карибын тэнгист 2005 оноос хойш болоогүй хүчтэй хар салхины дэгдсэний улмаас Гаити улс их хэмжээний хохирол амссан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 300 хүн амиа алдсан талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлэв.

 

Нутгийн хойд хэсгийн Роч а Батаяа тосгон хамгийн их хохирол амссан аж. Тус тосгоны 50 хүн хар салхины үеэр амиа алджээ. Мөн Жереми тосгоны барилга байгууламжийн 90 орчим хувь нь сүйдсэн бол зэргэлдээ орших Суд тосгоны 55 мянган оршин суугч орон гэргүй болсон байна.

 

Засгийн газар дээрх бүс нутагт онц байдал зарлаж, аврагчдыг илгээжээ. Гаитиг дайран өнгөрөөд буй Меттью хар салхи 193 км/цагийн хурдтай АНУ-ын Флорида мужийг чиглэн явж буй тухай албаныхан сануулсан юм. Аврагчид Флорида мужийн хоёр сая иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ө:
манай хүн амыг бүхэлд нь нүүлгэчих юм байна л доо
2016-10-07
ч:
ХҮН утга муутай сонирхол нь дийлсэн хэрэглээгээгээрээ Дэлхий Ээжийг Хилэгнүүлж байна.
2016-10-07