Уугуул нутаг үзэсгэлэн болно
2016-10-07

 

Монголын уран зургийн галерейд БНХАУ-ын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн "УУГУУЛ НУТАГ" уран бүтээлийн үзэсгэлэн 2016 оны 06-р сарын 08 нд 15:00 цагаас нээлтээ хийх гэж байна. Урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж мэлмий оюунаа баясгана уу хэмээн урьж байна.

 

УУГУУЛ НУТАГ

Куратор Гү Жэн Чин

 

"Уугуул нутаг" нь хүн төрөлхтөний оюун санааны ундарга хийгээд тэр ньөөр өөр үндэстэн ястан, шашин шүтлэгтэй ард түмний өөрсдийн тэмцэлээр олж авсан уламжлалт соёл, субьектив чанарууд юм.  "Уугуул нутаг" нь хүмүүсийн хувьд зүгээр л нэг соёлт нутгийг хайх эсвэл соёлын тодорхойлогч  төдий бус харин  эртний соёл иргэншлийн "тэнхлэгийн эрин" –ийг шашны болон гүн ухааны уламжлалаар нээн илрүүлсэн гандашгүй оюун санааны ундарга юм.Нийгмийн шилжилтийн шинэчилэлт өөрчлөлт, даяаршил, хотжилт явагдахын хэрээр хөгжиж буй бусад орны нэгэн адил Хятад улс мөн төрөл бүрийн шинэ үсрэлт, хямралтай тулгарч байна. Энэ нь хүн төрөлхтөнийоршин тогтоносоорирсэн сэтгэлгээний эртний гүн ухааны үзэл санаагаар  цогцолсон анхдагч сүнслэг байр сууринаас нь улам холдуулж байна. "Уугуул нутаг" нь энэ нийгмийнхүмүүсийн маш их материаллаг хүсэлд шунасан байдлаас нь  сүнслэг, оюунлаг байдал руу эргүүлэн харуулах явдал юм.

 

Shuud.mn
Сонин хачин