Угаартаж болзошгүй 98 иргэнийг аварчээ
2016-10-08

 

Өчигдөр орой 18.47 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байранд гал гарчээ. Галын улмаас 98 иргэн угаартаж болзошгүй байдалд хүрсэн байжээ.

 

Тус байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн аврагчид ажиллаж, галыг унтраасан байна.

 

Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байжээ. Иймд оршин суух 98 иргэнийг гарган НЯТТТ-ийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж, яаралтай үзлэгт хамруулсан байна.

Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
СØX-vvд анхаар !:
Давтагдаж болзошгvй асуудал байна. СØX-vvд онцгой анхаарч урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай !
2016-10-10