Нийслэлийн 1562 өрх цахилгаантай боллоо
2016-10-10

Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа бий. Тэгвэл эхний ээлжинд 1562 өрх айлыг тог цахилгаанд холбосон байна. Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулан, айл өрхийг цахилгаантай болгожээ. 

 

Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн аж. Эрчим хүчний яамнаас үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин